Нийгмийн

УВС: Цар тахал тарчихаад байхад аймгийн Засаг даргын суудал амин чухал байна уу

Увс аймгийн Засаг даргаар томилуулахаар уламжилсан аймгийн АН-ын дарга Ч.Чимидийг Ерөнхий сайд томилохоос татгалзсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тус аймгийн ИТХ-д бие дааж сонгогдсон Ц.Батболд тэргүүтэй дөрвөн төлөөлөгч АН-тай эвссэнээр Увс аймагт АН олонх болчихоод байгаа билээ. Ингэснээр АН-аас Засаг даргатай болох боломж бий болсон юм. Гэвч Засаг даргаар томилуулахаар нэрийг нь өргөн барьсан Ч.Чимидийг нь Ерөнхий сайдад хүлээн зөвшөөрсөнгүй. Цаад учир нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн талын хүн гэгддэг Ц.Батболд АН-тай “гар барьж”, АН-ыг олонх болгосонд МАН-ыхан буюу Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын талынхан бухимдаад буй гэх улс төрийн шуум сонсогдож буй.

Үүнтэй холбоотойгоор аймгийн ИТХ-ын даргаар бие дааж сонгогдсон төлөөлөгч Ц.Батболд ИТХ-аа хуралдуулж, асуудлыг дахин хэлэлцэж амжаагүй байтал Монгол Улс дотооддоо коронавирус алдаж, бэлэн байдлын зэрэг шилжчихээд байна. Онцын шаардлагагүй бол гэрээсээ гарч болохгүй гэж албаныхан мэдээлж буй ч иргэд маш хойрго хандаж, гадуур ихээр явж байгааг өчигдөр орой УОК-оос мэдэээл хийх үеэрээ онцолж, сануулсан.

Гэтэл Улсаас гаргаж байгаа тогтоол шийдвэрийг хамгийн түрүүнд биелүүлж байх ёстой төрийн хүмүүс нь хөл хорионы дэглэмээ умартаж, нэгдэж нийлж хуралдъя гэцгээж байгаа нь хэр зохимжтой вэ.

Тодруулбал Увс аймагт Монгол улсын Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой Комиссийн шийдвэр үйлчлэхгүй байгаа аж. Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хөл хорио тогтоосон байхад аймгийн ИТХ хуралдана хэмээн ИТХ-ын дарга Ц.Батболд нь зар тараажээ. Харин хот болон өөр аймагт алба, амины ажлаар явж байгаад хөл хорионд орсон, олон нийт цугласан газар луу очиж эрсдэл үүсгэхгүй гэсэн зарим төлөөлөгчид хурлаа хойшлуулах санал тавьж буй аж.

Үүнийг шүүмжлэх нэг хэсэг байхад дэмжих ч нэг хэсэг байх юм. Тодруулбал “УИХ нь хүртэл хүндэтгэлийн чуулганаа цахимаар хийхээр төлөвлөж онлайн хуралдах гэж байхад эрхэм аймгийн төлөөлөгчид УОК-ын шийдвэрээ дагаад, тав хоног тэсэх ёстой” хэмээж байна.

Харин зарим нь “Цар тахал гээд бүхэл бүтэн аймаг удирдлагагүй байж болохгүй. Онцгой зохион байгуулалттай хуралдаад асуудлаа хурдан шийдэх ёстой. Ямар ч шалтгаангүйгээр Ч.Чимидийг томилохгүй гэх шийдвэр гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх ямар санаатай юм бэ” хэмээцгээж байна.

Эцэст нь хэлэхэд тус аймгийн улс төрийн нөхцөл байдал ямар төвөгтэй байдалд байсан ч улс даяар мөрдөж буй дэглэмээ чанд сахих нь зүйтэй биз ээ. Эрүүл саруул байхад аймгийн Засаг даргын сандал суудлын асуудлыг хэзээ ч шийдэж болно доо. Эрхэм Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд оо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-13 08:29

Цар тах�##�аар д�##�имдуулж Хүрэлсүх ИТХ ын шийдвэр дагахгүй дээрээс тушаадаг коммунист зангаар бүхнийг томилдог байх хэрэггүй.Харин ч хамтарч нэгдмэл байдлаар ажиллая гэхийн оронд орон нутагт хагар�##� үүсгэж болохгүй ээ.Орон нутаг удирдлагагүй байна гэдэг ноцтой асууд�##� .Энэ нийтлэлийг бичигч нэр усаа тавь. Цар тах�##�тай үед олон дунд яс хаяж битгий хагар�##�дуул.

Холбоотой мэдээ

Back to top button