Нийгмийн

А.Амбасэлмаа: Сэлэнгэд коронавирус туссан иргэн илрүүлэхээс өмнө эмнэлгээр явсан нь үнэн

Засгийн газар, УОК өнөөдөр хуралдан, хөл хориог дахин 14 хоног сунгах шийдвэр гаргаад байгаа билээ.

Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сэлэнгэ аймагт коронавирус туссан, 74 настай иргэн эмнэлгийн газраар явсан нь үнэн. Бүх хавьтагчийг нь судалж, тусгаарласан. Нэгдүгээр хавьтагч болох 171 хүнийг илрүүлж, тусгаарласан. Хоёр дахь хавьтал болох 200 гаруй хүнийг илрүүлэн, шинжилгээ авсан.

Сүүлийн хоёр тохиолдлыг тусгаарлачихсан байсан. Хоёулангийнх нь давтан шинжилгээнээс илэрсэн. Хавьтлыг илрүүлэхэд бүх шатны байгууллагад туслаж, хамтарч байгаа. Эдгээр хоёр иргэний хавьтал болох 1300 гаруй иргэнийг илрүүлэн, шинжилгээ авсан. Тандалт, ажиглалтын үе үргэлжилж байгаа” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button