НИЙГЭМ

Нөхцөл байдал гайгүй байвал иргэдийг нэг удаа Улаанбаатараас гаргахаар болжээ

Коронавирусийн халдварын нөхцөл байдлын улмаас хөл хорио тогтоогоод байгаа билээ. Үүний улмаас хөдөө орон нутгаас Улаанбаатарт ирсэн иргэд гацаад байгаа билээ. УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар “Иргэдийг ойлгож байна, гэхдээ Нийслэлээс хэнийг ч гаргахгүй” гэж мэдэгдсэн.

Хөдөө орон нутгаас хотод ирээд гацаад буй иргэдэд нааштай мэдээ дуулгая. Цаг үеийн нөхцөл байдал гайгүй байвал тусгай нарийн дэглэмийн хүрээнд иргэдийг Улаанбаатараас нэг удаа гаргахаар болжээ.

Энэ  талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Миний ээжээс авахуулаад орон нутгаас ирээд Улаанбаатарт гацсан гарах хүсэлтэй иргэдийн анхааралд.

Засгийн газар хөл хориог 14 хоногоор сунгах шийдвэр гаргалаа. Орон нутгаас ирээд гацсан иргэдийн тухайд ирэх долоо хоногийн гурав дахь хүртэл нөхцөл байдлаа харна гэж байна. Нөхцөл байдал гайгүй байвал тусгай нарийн дэглэмийн хүрээнд 1 удаа гаргах ажлыг 3 дахь өдрөөс хойш зохион байгуулахаар болсон бна. Ойлгож хүлээцтэй байхыг хүсэж байна. Хот руу орох хөдөлгөөн чөлөөтэй” гэлээ.

No description available.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button