ДЭЛХИЙЭнтертайнмент

Хөл хориог хөгжилтэй болгох ЭЛЭГ ХӨШӨӨМ 10 КИНО

Заримдаа киноны нэрийг нь сонсох төдийд л элэг хөшиж, нүднээс нулимс гартлаа хөхрөх үе бишгүй олон тохиолддог. Үнэхээр л хүмүүсийг хэрхэн хөгжөөхөө мэддэг инээдмийн кино бүтээгчдийг бишрэхгүй байхын аргагүй билээ. Та бүхэн маань ч гэсэн бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд чадварлаг уран бүтээлчдийн шилдэг инээдмийн уран бүтээлүүдийг үзэж, хөгжилдөөрэй.

НЭГ: LIKE A BOSS /2020/

Миа, Мел нар хамгийн сайн найзууд. Тэд өөрсдийн үүсгэн байгуулсан гоо сайхны компаниа өрсөлдөгч талдаа алдана. Улмаар найзууд компаниа эргүүлэн авахыг оролдож буй элэг хөшөөм адал явдлаар өрнөх болно.

  • Нээлтээ хийсэн хугацаа: 2020 оны 1-р сарын 9 (Украин)
  • Найруулагч: Мигель Артета
  • Box office-оос олсон ашиг: 29.8 сая ам.доллар
  • Төсөв: 29 сая ам
  • Кино зохиол: Сэм Питман , Адам Коул-Келли
  • Дүрүүдэд: Салма Хайек, Тиффани Хаддиш, Роуз Бирн, Сет Роллинс, Женнифер Кулиж

ХОЁР: THE LOVEBIRDS /2020/

Салалтын ирмэгт ирсэн хосууд санамсаргүй байдлаар хүн амины хэрэгт орооцолддог. Тэд хэргийг нуун далдалж, шийдвэрлэх тусам хоорондын харилцаа нь сайжирч буйг анзаарна. Тэдний ярвигтай, адал явдалтай шөнө хэрхэн өнгөрөхийг киноноос үзээрэй.

  • Нээлтээ хийсэн хугацаа: 2020 оны 5-р сарын 22
  • Найруулагч: Майкл Шоуэлтер
  • Төсөв: 16 сая ам
  • Кино зохиол: Аарон Абрамс , Мартин Геро , Брендан ГаллПродюссерууд: Аарон Абрамс , Мартин Геро , Брендан Галл , Жордана Моллик , Том Лассалли
  • Дүрүүдэд: Кумаил Нанжиани, Исса Рае, Анна Кэмп, Пол Спаркс, Кэтрин Коэн

ГУРАВ: FREE GUY /2020/

Гай нэртэй банкны теллер залуу өөрийнхөө амьдарч буй "Free city” хотыг болон өөрийгөө видео тоглоомын нэг хэсэг болохыг мэднэ.

  • Нээлтээ хийсэн хугацаа: 2020 оны 12-р сарын 9 ( Нидерланд )
  • Найруулагч: Шон Леви
  • Продюссерууд: Райан Рейнольдс , Шон Леви , Сара Шехтер , Грег Берланти , Адам Колбреннер
  • Кино зохиол: Мэтт Либерман , Зак Пенн
  • Үйлдвэрлэлийн компаниуд: 21 Laps Entertainment , TSG Entertainment
  • Дүрүүдэд: Райан Рейнолдс, Жаксептик, Жоди Комер, Жо Кери,

ДӨРӨВ: EUROVISION SONG CONTEST: THE STORY OF FIRE SAGA  /2020/

Поп од болох мөрөөдөлтэй жижиг хотын бүтэлгүй хоёр дуучин, дэлхийн хэмжээний "Eurovision song contest” тэмцээнд оролцохоор болно. Тэмцээний өрсөлдөгчид, тайзан дээрх золгүй явдлууд тэдний мөрөөдлийг мохоох болов уу.

  • Нээлтээ хийсэн хугацаа: 2020 оны 6-р сарын 26
  • Найруулагч: Дэвид Добкин
  • Хөгжмийг зохиолч: Атли Өрварссон
  • Кино зохиолч: Уилл Феррелл , Эндрю Стил
  • Үйлдвэрлэлийн компаниуд: Гари Санчес продакшн , Европын өргөн нэвтрүүлгийн холбоо , Глория Санчес продакшн
  • Дүрүүдэд: Рейчел МакАдамс, Уилл Феррелл, Дэн Стивенс, Молли Санден, Деми Ловато

ТАВ: THE WITCHES /2020/

1967 он. Эцэг эхээ золгүй явдлаар алдсан өнчин хүү эмээтэйгээ амьдрахаар гэрт нь очдог. Эмээ, хүү хоёр цаг хугацааг хөгжилтэй өнгөрүүлж, хүүгийн сэтгэлийн шарх эдгэрэвч, тэрбээр нэг өдөр шуламтай таарна. Ухаалаг эмээ хүүгээ дагуулан далайн эргийн зочид буудалд ирэх ч, харамсалтай нь тэд хамгийн дээд өндөр шуламтай таардаг. Хорон санаат шулам дэлхийн хүүхдүүдийг устгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхээр хамтрагч нөхдөө цуглуулжээ.

  • Нээлтээ хийсэн хугацаа: 2020 оны 10-р сарын 22 (АНУ)
  • Найруулагч: РобертЗемекис
  • Продюссерууд: Роберт Земекис , Альфонсо Куарон , Гильермо дель Торо , Жек Рапке , Стив Старки
  • Кино зохиол: Роберт Земекис , Гильермо дель Торо , Кени Баррис
  • Дүрүүдэд: Энн Хэтэуэй, Октавиа Спенсер, Стэнли Туччи, Жахзир Бруно, Моргана Робинсон
https://www.youtube.com/watch?v=eQRWdD6ilFk

ЗУРГАА: EMMA /2020/

Англид шүдэнзний ажил эрхэлж амьдардаг Эмма Вудхауз хэмээх залуу бүсгүйн амьдралд тохиох сонирхолтой үйл явдлыг сонирхоорой.

  • Нээлтээ хийсэн хугацаа: 2020 оны 2-р сарын 20
  • Найруулагч: Намар де Уайлд
  • Хувцасны загвар: Александра Бирн
  • Төсөв: 10 сая ам
  • Дүрүүдэд: Анья Тэйлор, Жонни Флинн, Миа Гот, Каллум Тернер, Билл Ниги

ДОЛОО: DOLITTLE /2020/

19-р зууны Англи орон. Доктор Жон Долиттл өндөр хананы цаадах цайцдаа ганцаар амьдардаг. Тэрбээр амьтадтай ярьж чаддаг ер бусын чадвартай. Залуу хатан хаан Виктория хүнд өвчдсөнөөр Долиттл эмч өөрийн үслэг найзуудын хамт эмчлэх аргыг олохоор үлгэр домгийн арал руу аялалд гарна.

  • Нээлтээ хийсэн хугацаа: 2020 оны 1-р сар
  • Найруулагч: Стивен Гаган
  • Box office-оос олсон ашиг: 250,4 сая ам.доллар
  • Төсөв: 175 сая ам.доллар
  • Продюссерууд: Сюзан Дауни , Жефф Киршенбаум , Жо Рот
  • Дүрүүдэд: Роберт Дауни, Том Холланд, Селена Гомез, Рами Малек, Эмма Томпсон

НАЙМ: ONWARD /2020/

Өсвөр насны элф ах дүү болох Иан, Арвай нар талийгаач аавыгаа эргүүлэн авчрахын тулд ид шидийн эрэлд гарна. Тэдний аялал нууц газрын зураг, саад бэрхшээл, төсөөлшгүй нээлтүүдээр дүүрэн.

  • Нээлтээ хийсэн хугацаа: 2020 оны 2-р сарын 29
  • Найруулагч: Дан Сканлон
  • Box office-оос олсон ашиг: 141.3 сая ам.доллар
  • Продюсер: Кори РаеКиноны зохиол: Дэн Сканлон , Жейсон Хедли , Кит Бунин
  • Дүрүүдэд: Том Холланд, Крис Пратт, Октавиа Спенсер, Али Вонг

ЕС: THE HIGH NOTE /2020/

Хөгжмийн нүд гялбам ертөнцөд авъяас чадвараараа итгэмээргүй өндөрлөгт хүрсэн супер од Грейс Дэвисийн түүхийг өгүүлнэ. Мэгги бол Грейсийн ажил ихтэй хувийн туслах. Тэрбээр хөгжмийн продюсер болох багын мөрөөдөлтэй бөгөөд тэрбээр амьдралаа өөрчлөх чухал өөрчлөлтийг хийдэг.

  • Нээлтээ хийсэн хугацаа: 2020 оны 5-р сарын 7
  • Найруулагч: Ниша Ганатра
  • Box office-оос олсон ашиг: 2.1 сая ам.доллар
  • Кино зохиол: Флора Грийсон
  • Дүрүүдэд: Дакота Жонсон, Tracee Ellis Ross,Келвин Харрисон Бага, Мелани Гриффит,

АРАВ: BORAT SUBSEQUENT MOVIEFILM /2020/

Эх орондоо ичгүүртэй байдалд оруулсан казакстан эр Борат шоронгоос суллагдана. Тэрбээр суллагдсаныхаа дараа 15 настай охины хамт Америкт ирснээр адал явдал эхэлнэ.

  • Нээлтээ хийсэн хугацаа: 2020 оны 10-р сарын 23
  • Найруулагч: Жейсон Волинер
  • Продюсер: Сача Барон Коэн
  • Хэл: Румын, Англи, Еврей, Болгар
  • Киноны зохиол: Сача Барон Коэн , Жена Фридман , Дан Мазер , Питер Байнхэм , Дан Свимер
  • Дүрүүдэд: Сача Барон Коэн, Мария Бакалова, Том Хэнкс, Рита Уилсон, Жейсон Волинер
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-11-22 10:53

Haanaas uzeh ve

Холбоотой мэдээ

Back to top button