“МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР”-Т ЗОРИУЛАВ: “Чингис хаан” одон хүртсэн эрхмүүд

Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, “Монгол бахархлын өдөр” өнөөдөр тохиож байна. Монгол Улс, монгол түмэн энэ өдөр бүх нийтээр амран, эл өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Харамсалтай нь, коронавирусийн халдварын улмаас өнөө жил өнжөөд байгаа билээ.
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан нэгэн эрхмийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.
Төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор 2005 оноос өнөөг хүртэлх хугацаанд 11 эрхэм, нэг хамтлагт эл шагналыг олгоод буй.
“Чингис хаан” одонг хэн, хэн хүртээд буйг сонирхуулъя.

2005 онд: Пунсалмаагийн Очирбат (Монгол Улсын анхны Ерөнхийлөгч)

2006 онд: Бямбасүрэнгийн Шарав (Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч)

2009 онд: Дашийн Бямбасүрэн (Ерөнхий сайд асан)

2010 онд: Раднаасүмбэрэлийн Гончигдорж (Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, УИХ-ын дарга асан)

2011 онд: Нацагийн Багабанди (Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч)

2012 онд: Дамдины Дэмбэрэл (Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор)

2013 онд: Думаагийн Содном (Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан)

2014 онд: Хавтгайн Намсрай (Академич)

2015 онд: Гомбожавын Мэнд-Ооёо (Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч)
2016 онд: Ганбаатарын Ариунбаатар (Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин)
2017 онд: Найдангийн Түвшинбаяр (Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч)

2019 онд: “The Hu” хамтлаг (“Хүннү рок” урсгалаар уран бүтээл туурвидаг)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ Багабанди гуай шагн## хүртэх хүн мөн үү? Шун##ынхаа боол болсон, ёс суртахуун, зарчимаа уланд гишгэсэн хүн гэдэгээ олонд таниулаад л яваа шүү дээ. МАНАН хонгил үүсгэхэд хүч,чармайлт гарган зүтгэсэн, суурь хавтанг тавилцсан нэгэн шүү дээ. Дашрамд хэлэхэд нас намбатай хөгшрөх нь нэг том эрдэм юм шүү Багабанди эрхэмээ. Хичнээн үсээ хараар будаад, тархи нь булингартай бол ямар хэрэг байна. "Гаднаа гяланцаг, Дотроо п##анцаг" гэж сайхан онож хэлсэн ардын маань зүйр цэцэн үгийг Багабанди та мартаа юу?