НИЙГЭМ

“Энхсаран” сувиллын зөөгч, Сэлэнгэ аймгийн иргэн нарын гурван хүнээс коронавирус илэрчээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл хийж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 15-нд 1818 хүнд шинжилгээ хийлээ. Гурван хүнээс коронавирус илэрлээ.

Аравдугаар сарын 26-нд Будапештаас ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс, “Энхсаран” сувиллын зөөгчөөс коронавирус илэрлээ. Мөн Сэлэнгэ аймагт нэг иргэний хариу эерэг гарлаа.

Улаанбаатар хотын голомтын ойрын хавьтлын 107, хоёр дахь хавьтлын 300 гаруй хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. Ингэснээр Монгол Улсад батлагдсан тохиолдол 431 боллоо. Эдгээрээс 328 нь эдгэрээд байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button