НИЙГЭМ

ШУУРХАЙ: Улаанбаатараас хулгайн замаар Хэнтийд очсон хоёр иргэний хариу эерэг гарчээ

Хэнтий аймагт коронавирусийн дөрөв дэх тохиолдол бүртгэгдсэн талаар ЭМЯ өнөө өглөө мэдээлсэн. Үүний сацуу Улаанбаатараас хулгайн замаар Хэнтийд очсон хоёр иргэний шинжилгээний хариу эерэг гарчээ. Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Хэнтий аймгийн Онцгой комисс хуралджээ.

Энэ талаар тус аймгийн Шуурхай штабын дарга Д.Идэрбат “Улаанбаатар хотоос Хэнтийд ирсэн хоёр иргэний хариу эерэг гарлаа. Арваннэгдүгээр сарын 15-ны шөнө Улаанбаатар хотоос хулгайн замаар ирсэн иргэд.

Цэнхэр мандалын постноос буцаахад Хэнтий Дархан, Баянмөнх сумын нутгаар хөндлөн гараад, аймгийн төвийн урд талын шатахуун түгээх станцаар үйлчлүүлсэн.

Одоо Хэнтий аймгийн төвөөс 70-аад км зайтай Заанширээ гэдэг газар байгаа. Тиймээс Хэнтий аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг хаалаа. Мөн Аймгийн тов дотор иргэдийг хөдөлгөөнийг хориглолоо” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button