Нийгмийн

“Энхсаран” сувилалд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Тусгай үүргийн онгоцоор гадаадаас ирсэн иргэд, том тэрэгний жолооч нарыг тусгаарлаж байсан “Энхсаран” сувиллаас коронавирусийн 47 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. Өнөөдөр л гэхэд нэг тохиолдол шинээр бүртгэгдсэн.

“Энхсаран” сувиллыг хаан, Ерөнхий сайдын өгсөн чиглэлийн дагуу тэнд тусгаарлагдаж байсан 81 иргэнийг өөр байр руу шилжүүлээд буй. Улмаар тус сувиллыг тусгаарлалтын зориулалтаар дахин ашиглахгүй гэж ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр мэдэгдсэн.

Тэгвэл “Энхсаран” сувилалд эрүү үүсгэн шалгаж эхэлжээ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг “УОК-ын даргын шуурхай хурлаар 5. “Энхсаран” сувилалд эрүү үүсгэж шалгах чиглэлүүдийн хэрэгжилт явцыг хэлэлцэж байна” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button