Нийгмийн

Г.Ариунбуян: Сэлэнгэ аймгийн төвийн 22500 иргэнийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна

УОК-оос мэдээлэл хийлээ. Энэ үеэр ОБЕГ-ын дарга, бригадийн генерал Г.Ариунбуян мэдээлэл өглөө.

Тэрбээр “Сэлэнгэ аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотой шуурхай ажиллагааны төлөвлөгөө батлаад өнөөдрөөс хэрэгжүүлж ажиллаж байна. Аймгийн төв болон Сүхбаатар, Алтанбулаг сумдад хатуу хөл хорио тогтоосон. Сүхбаатар суманд 22500 гаруй иргэн байна. Мөн Алтанбулаг сумын бүх иргэдийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна.

Аймгаас бүх нөөц бололцоондоо тулгуурлан ажиллаж байна. Нэмэлтээр хойд бүсийн чиглэлийн аймгуудаас цагдаа, онцгойгийн албан хаагчдыг хүч нэмэгдүүлэх шийдвэрийг хуралдаанаас гаргалаа.

Эрүүл мэндийн байгууллагаас явуулын хоёр лаборатори гаргасан. Эрүүл мэндийн тандалт судалгаа хийх багийн Сүхбаатар сум руу гаргасан.

Сүхбаатар суманд байрлах аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг  тусгай горимд шилжүүлэх хүрээнд тэнд ажиллаж байсан эмч, ажилтнуудыг тусгаарлах байранд шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Дархан-Уул аймагт нэг тохиолдол бүртгэгдсэн. Тухайн тохиолдол нь бизнес эрхлэгч хүн. Дархан хотод хатуу хөл хорионы дэглэм тогтоож, тэг зогсолт хийсэн.Дархан-Уул аймаг 88 мянган хүн амтай. 10 гаруй мянган хүнд шинжилгээ хийгээд байна.

Өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд хөдөлгөөний ачаалал нэмэгдсэн байна. Цагдаагийн байгууллага замын хөдөлгөөнийг зохицуулахад иргэд, аж ахуй нэгж байгууллагуудын зүгээс хүндрэл учруулж байна. Дахин сануулахад иргэд аль болох гэрээсээ гарахгүй байх, заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг онцгой анхаарахыг хүсэж байна. Эрүүл мэндийн байгууллагаас дам хавьталд тогтоогдсон иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button