Нийгмийн

Дарханд 3 иргэний хариу эерэг гарч, хөл хориог 3 хоног сунгалаа

Дархан-Уул аймагт өрх бүрээс нэг иргэнийг сонгон шинжилгээ авахад нэг иргэнээс халдвар илэрч, ХӨСҮТ-д PCR шинжилгээ хийхэд хариу нь эерэг буюу халдвартай байсан. Улмаар тухайн аймаг халдвартай иргэдийн ойрын болон дам хавьталыг илрүүлэхээр маргааш өглөөний 06 цаг хүртэл бүрэн зогсолт хийсэн. Гэсэн ч өнөөдөр дахин гурван хүнээс халдвар илэрч, гурав хоног бүрэн зогсолт хийлээ.

Тухайн сэжигтэй иргэдийн PCR шинжилгээний хариуг маргааш ЭМЯ танилцуулах бөгөөд тэд тусгаарлалтад байгаа аж.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button