ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

СУДЛААЧИД: Коронавирус Уханиас өмнө, 2019 онд Италид тарсан

Итали улсын Ломбарди нутагт байрлах Милан хотын ойролцоох жижиг тосгонд хоёрдугаар сарын 21-нд “КОВИД-19”-ийн анхны батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Тэгвэл Милан хот дахь Үндэсний Хавдар Судлалын Төвөөс коронавирусын анхны тохиолдол бүртгэгдэхээс таван сарын өмнө халдвар тархаж байсан гэж дүгнэсэн байна.

“TUMORI JOURNAL”-Д НИЙТЛЭГДСЭНЭЭР: Судлаачид 2019 оны есдүгээр сараас 2020 оны гуравдугаар сар хүртэл хийсэн 959 хүний уушгины шинжилгээг дахин нягталж үзэхэд, шинжилгээнд орсон хүмүүсийн 11 хувьд нь коронавирусын эсрэг бие үүссэн байжээ.

Мөн “University of Siena”-с явуулсан “SARS-CoV-2” эсрэг биеийн тестээр цар тахлын өмнө коронавирусын эсрэг биет байсан нь илэрсэн аж.

Уг судалгаанд оролцсон Жованни Аполон хэлэхдээ, “Халдварын шинж тэмдэг үзүүлээгүй хүмүүсээс серологийн шинжилгээ авахад  эерэг гарсан. Мөн тэд коронавирусыг устгах эсрэг бие тогтсон байсан. Энэ нь коронавирус популяцид удаан хугацаагаар бага аюултай тархаж байгаад дахин давалгаалдаг гэсэн үг” гэжээ.

ДЭМБ-с “КОВИД-19”-ийн хамгийн анхны тохиолдлыг Уханьд бүртгэгдсэн гэж үздэг. Уг хоёр судалгаанаас улбаалан ДЭМБ-с Италийн эрдэмтэдтэй холбогдож олсон баримтуудыг нарийвчлан шинжлэх болсон байна.

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button