ХУУЛЬ

ХЭРЭГ: “Ахмадын хотхон”-ы найман давхраас хүн унаж нас баржээ

Согтуурсан үедээ байрныхаа цонхоор унаж нас барсан хэрэг Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт гарчээ.

Хэргийг тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 22-ны 21 цагийн орчимд “Манай хүүхэд найман давхрын цонхоор уначихлаа” хэмээх дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу шалгахад Сүхбаатар дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэр Ахмадын хотхонд оршин суугч 40 настай эрэгтэй А согтуурсан байх үедээ найман давхрын цонхоор унаж нас барсан байна.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Ж.ДӨЛГӨӨН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button