Б.Буджаргалын тухай СОНИРХОЛТОЙ 10 БАРИМТ

Уншигч та эцсийн хүчээ шавхагдтал хэр удаан гүйж чадах вэ. Ихэнх нь “Хэдхэн цаг магадгүй цөөхөн минут л гүйнэ” хэмээн хариулах болов уу. Тэгвэл та бүхэн монгол тамирчин 10 өдөр буюу 240 цагийн хугацаанд 1189.3 км гүйн тэр ч бүү хэл “Self-tran-scendence USA open” тэмцээнд түрүүлсэн гэвэл итгэх үү. Эл амжилтын эзэн бол Бямбаагийн Буджаргал. Түүний туулсан зай Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймгийн Өлгий хүрэхтэй тэнцэнэ гээд бодохоор туршиж үзэх нь байтугай төсөөлөхөд ч тун бэрх. Б.Буджаргал “Self-tran-scendence USA open”-д 2017 онд дөрөв дэх удаагаа хурьд сорихдоо дээрх амжилтыг гарган, дэлхийн аварга болсон юм. Ингэснээр тэрбээр тус тэмцээнд түрүүлсэн төдийгүй медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон юм.
Хөнгөн атлетикийн спортоор 25, хэт холын зайн марафон гүйлтээр 12 дахь жилдээ хичээллэж буй Б.Буджаргал бэлтгэл хийхээр өнгөрсөн жил Тайландад очсон. Гэвч коронавирусийн халдварын улмаас оролцохоор төлөвлөсөн тэмцээн, уралдаанууд нь цуцлагдан, хүний нутагт гацаад байгаа билээ. Ингэлээ гээд тэрбээр бууж өгөөгүй.
Зорилгодоо хүрэхээр тэмүүлж, өдгөө АНУ-д үргэлжилж буй “Зургаан өдөр, зургаан шөнө”-ийн олон улсын тэмцээнд хурд сорьж байна. Б.Буджаргал эхний 72 цагийн дараах байдлаар 440 км туулан, тэмцээнийг хошуучилж явна. Ард нь яваа тамирчин түүнээс 108 км-ээр хоцорчээ. Тэгэхээр тус тэмцээнд түрүүлэх боломж Б.Буджаргалд дүүрэн байна. Монгол хүний тэсвэр тэвчээрийг дэлхийд гайхуулж буй түүний тухай сонирхолтой 10 баримтыг сонирхуулъя.
НЭГ: Одоо АНУ-д үргэлжилж буй эл тэмцээнд түрүүлэхээс гадна дэлхийн дээд амжилт шинэчлэх нь Б.Буджаргалын бас нэгэн зорилго. Одоогоор “Зургаан өдөр, зургаан шөнө”-ийн гүйлтийн дээд амжилтыг Австралийн домогт тамирчин Янис Курос эзэмшдэг. “Гүйлтийн бурхан” гэгддэг тэрбээр 2005 онд зургаан хоногийн хугацаанд 1035 км туулсан нь өдгөө ч эвдэгдээгүй байгаа. Б.Буджаргалын хувийн дээд амжилт нь 834 км. Янис Куросын 15 жилийн турш эвдэгдээгүй байгаа амжилтыг шинэчлэн, дэлхийн дээд амжилтын эзэн болох боломж түүнд бүрэн бий.

ХОЁР: Хөнгөн атлетикийн спортоор 25, хэт холын зайн марафон гүйлтээр 12 дахь жилдээ хичээллэж. “Self-tran-scendence USA open” тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн. Эл төрөлд ийм амжилт гаргасан монгол тамирчин түүнээс өөр үгүй.
ГУРАВ: Тэрбээр 2017 онд “Арван өдөр, арван шөнө”-ийн турш 1189.3 км туулан, “Self-tran-scendence USA open” тэмцээнд анх удаа түрүүлсэн. ДАШТ-ий өмнө зарим тамирчин түүнийг хараад “Өө, ямар намхан нуруутай юм бэ. Хэрзгэр” гээд тохуурхаж, доогтой нь аргагүй инээж байсан гэдэг. Б.Буджаргал энэ тухайгаа “Тэгэхэд нь би сэтгэлээр ер унаагүй. “Монгол хүний тэсвэр, хатуужил ямрыг та нарт харуулна аа” гэж өөрийгөө хурцалж байлаа. 10 өдрийнхөд 14 орны 86 тамирчин өрсөлдсөн. Тэдний дунд томоохон далай, тив дамнан гүйдэг дэлхийн алдартай тамирчин цөөнгүй байлаа” гэсэн юм.

ДӨРӨВ: Б.Буджаргал тэр жил түрүүлнэ гэдэгтээ итгэлтэй байсан тул барианд орохдоо өмсөхөөр хүлэг баатрын хуяг, төрийн далбаагаа урьдчилж бэлтгэн, Монголоос аваад очжээ. Улмаар барианд орохынхоо өмнө баатрын хувцсаа сольж өмсөн, Монгол Улсынхаа төрийн далбааг мандуулж, аварга болсон торгон агшин энэ. Тэмцээний шагнал гардуулах ёслолын үеэр гадаадынхан түүнийг “Чингисийн баатар” гээд их хүндэлсэн гэдэг. Өнөөх хэрзгэр гээд гоочилж байсан тамирчид хүртэл баяр хүргэн, гарынх нь үсгийг авсан гэсэн шүү.

ТАВ: Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Б.Буджаргал тавдугаар ангид байхдаа биеийн тамирын хичээл дээр ангийнхаа 34 хүүхэдтэй таван км зайд уралдаад хоёрдугаар байрт оржээ. Гүйх авьяастай, гүйлтээр амжилт гаргах нөөцтэйгээ тэгэхэд мэдэрсэн гэнэ. Төдийгөөс өдий хүртэл хөнгөн атлетик, марафон, хэт холын зайн гүйлтээр хичээллэн, мэргэжлийн тамирчин болтлоо өөрийгөө хөгжүүлжээ. Түүний анхны багш нь Түвшинбаяр дасгалжуулагч.
ЗУРГАА: Хэт холын зайн гүйлтээр 2014 оноос хойш хичээллэж буй тэрбээр өдөрт бэлтгэл хийхдээ багадаа 100 км гүйдэг. Дээд тал нь 180 км гүйн, бэлтгэлээ базаадаг юм билээ.

ДОЛОО: Зургаа болон 10 өдрийн гүйлтэд төрөлд 240, 144 цагийн турш хэн олон км зам туулсан нь түрүүлнэ, амжилт гаргана. Тэгэхээр өрсөлдөгчөө бус өөрийгөө ялах нь юу юунаас илүү чухал. Хоол идэх, ус уух, унтаж амрах цагаа хүртэл хэн сайн зохицуулж, богино хугацаанд амжуулахаас их зүйл шалтгаална. Зургаа болон 10 хоногийн хугацаанд ганц ч удаа хоол идэлгүй гүйсээр түрүүлсэн тэмцээн түүнд олон бий. Б.Буджаргал 2017 онд “Self-tran-scendence USA open”-д түрүүлэхдээ 10 өдрийн турш өдөрт хоёрхон цаг унтаж гүйсээр түрүүлсэн юм. Тэгэхээр 10 хоногт ердөө 20-хон цаг унтсан гэсэн үг.

НАЙМ: Б.Буджаргал 24 цагийн гүйлтийн УАШТ-д 2011-2014 онд түрүүлсэн. 2013 онд аварга болохдоо 180 км гүйж, улсынхаа дээд амжилтын шинэчлэн, өдгөө эзэмшдэг.

ЕС: Зөвхөн тамирчин гэдэг тодотгол түүнд үл зохино. Тэрбээр Монголын алдартай гүйгчээс гадна улс төрч нэгэн, МАХН-ын гишүүн. Хэд хэдэн удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн түүнийг нийгмийн сүлжээнд нэг хэсэг “Барьцаалагдсан байж болзошгүй хүн” гэж байсан удаатай. Б.Буджаргал ДАШТ-д хурд сорихдоо 2015 онд “Хөгжлөө эхлүүлье”, 2017 онд “Оффшоргүй Монгол” гэсэн уриатай гүйж байв.

АРАВ: Б.Буджаргал “Бээжин-2008” олимпод оролцох тамирчдадаа урам өгөх, дэмжих зорилгоор Улаанбаатараас Бээжин хот хүртэл 1500 км гүйсэн. Бээжингийн олимпоос Н.Түвшинбаяр түрүүлж, Монгол Улс олимпын анхны аваргаа өлгийдөн авсан билээ.

Б.Буджаргал өнгөрсөн жил манай сайтад өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт
Үнэн үү? Яг нэгт жасаж байсан жагса�##�т харахгүй бол итгэхгүй. Зураг нь юу ч хэлэхгүй байна.
еоое тэнгээ гайхуулаад солонгос сэри�##�аа үзээд сууж бай м�##� аа.хүн монгол хүний тэсвэр хатуужил хүч чадлыг харуулж рекорд эвдэх зорилготой үзэж бдаг.ард нь дээлийнх захийг мушгиад сууж бдаг олон хүн...м�##� чинь итгэхгүй нтр гэж гуцдаг бншд.. дэлхийд зөндөө түрүүлсээн.одоо рекорд эвдэх болтугай
Ер нь бол зүгээр л гайхамшиг л даа.нэг монгол тугаа бариад түрүүлж орох гавьяа.. дэлхийд хэд түрүүлсэн бх хамаагүй.яг дэлхийн аварга ш�##�гаруулах тэмцээнд түрүүлэх, урьдчилсан эрх авах тэмцээнд түрүүлэх 2 өөр өө.гэхдээ тэгэж гүйгээд түрүүлж монгол гэж нэг хүн бас түрүүлсэн шүү гэх л чух�##�.. би гүйдэг бсан.цэрэгт 25 км олон гүйсэн яггүй шүү.онц тогтмол бэлтгэл бхгүй л дээ.