СПОРТ

10 хоног нэг ч хоол, усгүй гүйж түрүүлсэн ДЭЛХИЙН АВАРГА Б.Буджаргалтай ярилцлаа

АНУ-ын Флорида мужид зургаан өдөр зургаан шөнийн гүйлтийн тэмцээнд оролцож буй Б.Буджаргалтай 2019 оны долдугаар сарын 24-нд ярилцсанаа сэргээн нийтлэв.

Энэ удаа уншигч та бүхэнтэйгээ бид хэт холын зайн гүйлтийн дэлхийн гурван удаагийн аварга Бямбаагийн Буджаргалыг уулзуулж байна. Арав хоног, өдөр шөнөгүй тасралтгүй гүйж, дэлхийн олон тамирчныг ардаа орхиж чадсан энэ тамирчны гайхам амжилтыг хэвлэл мэдээллийнхэн, төр засаг ч төдийлөн үнэлж дугардаггүй санагдана. Тэр ч гомдоллодоггүй.

Гомдоллодоггүй... ч бид энэ удаа түүний тэр их тэсвэр тэвчээрийн цаана ямар хүн нуугдаж, яаж өөртэйгөө тэмцэж, арван өдөр шөнийг зөвхөн өөртэйгөө ярьж өнгөрүүлэхдээ юу ухаарч, юу мэдэрч байдаг тухай ярилцахаар Налайх дүүрэг дэх Хөнгөн атлетикийн талбайг зорилоо.

Налайх дүүрэг, Хөнгөн атлетикийн талбай

Б.Буджаргал ирэх наймдугаар сарын 7-нд АНУ-д зургаан өдрийн гүйлтийн тэмцээнд орж, дэлхийн рекорд тогтоох зорилготойгоор бэлтгэлдээ оржээ. Налайх дүүрэгт Монголд ганц байдаг олон улсын стандарт гүйлтийн зам байдаг тул энд л бэлтгэлээ хийж байгаа гэсээр бидний яриа эхэллээ.  

Б.Буджаргал:

ӨДӨРТ 80 КМ ГҮЙЖ ЧАДВАЛ ӨӨРИЙГӨӨ ЯЛЖ ЧАДЛАА ГЭЖ ҮЗДЭГ

-Та гүйлтийн спортоор хэзээнээс хичээллэж эхэлсэн юм бэ?

-Тавдугаар ангид байхад биеийн тамирын хичээл орж, багш биднийг шонгийн мод тойруулж гүйлгэсэн юм. Ойролцоогоор 3-5 км гүйлгэхэд ангийн 34 хүүхдээс хоёрдугаар байранд орж байлаа. Тэр үед л өөрийгөө гүйх авьяастай, гүйх боломжтой юм байна гэж мэдсэн. Үүнээс хойш гүйлтийн секцэд хичээллэж, мэргэжлийн тамирчин болтлоо явсан.

-Түүнээс хойш хэдэн жил болж вэ?

-25 жил болсон байна. Гэхдээ дунд нь гүйхгүй завсарласан хугацаа бий. Оюутан болж, оффисын ажилтай болсноор нэлээд жин нэмсэн. Дараа нь жингээ хасахыг их хүссэн тул эргээд гүйлтээр хичээллэн, зөв хооллож эхэлсэн. Жин хасаад ирэхээр гүйлтийн амжилт ч сайжирч, Монголдоо болж буй тэмцээнүүдэд орж эхэлсэн. Манайд “Говь чэллэнж” гэж 40-50 км гүйдэг олон өдрийн гүйлт, мөн Улаанбаатарт 24 цагийн гүйлтийн тэмцээн болдог. Энэ бол Монголд болдог хамгийн холын зай буюу өдөр, шөнө тасралтгүй болдог тэмцээн бөгөөд уг тэмцээнд эхлээд тав, дараа нь гурав, тэгээд нэгдүгээр байранд орж, 2011-2013 онуудад гурван ч удаа тэргүүлсэн. Ингээд нэлээд урам авч, цаашид гүйлтийн спортоор тууштай хичээллэхээр шийдсэн.

-Харин хэт холын зайн олон улсын гүйлтэд хэзээнээс орж эхлэв?

-2014 оноос анх хэт холын зайн олон өдрийн гүйлтэд орж эхэлсэн. АНУ-ын Нью-Йоркд очиж зургаа хоногийн өдөр, шөнө тасралтгүй гүйдэг тэмцээнд орж, үүнээс хойш 10 өдрийн гүйлтийн тэмцээнүүдэд орох болсон. Тасралтгүй гүйлтийн нийт долоон тэмцээнд оролцсон байна. Үүний гуравт нь түрүүлсэн.

-Олон өдрийн гүйлт бусад гүйлтийн төрлүүдээс мэдээж онцлог ихтэй. Биеэ бэлдэх, барих техник, сэтгэлзүйн хувьд... Бидэнд мэдээж төсөөлөл бий ч тамирчинд мэдрэгдэж буй мэдрэмжийг тэр бүр мэдэхгүй шүү дээ?

-Гүйлт гэхээр хүмүүс ерөнхий гүйлт л боддог. Хамгийн ойр 100м, 400м, 800м, 1500м, 5 км, 10 км, 21 км гэх мэтээр цаашилдаг. Олон өдрийн гүйлт бол өдөр, шөнө тасралтгүй гүйдэг. Дунд нь ядарвал амарч болно, унтаж болно, алхаж болно, идэж ууж болно. Өөрөө өөрийгөө зохицуулаад явдаг, тэр хүний эрх. Гэхдээ тэр тэмцээнд зөвхөн өөрийгөө ялах бус, бусдыг ялъя, түрүүлье, тэсвэр гаргая, амжилт гаргая гэсэн хүмүүс ордог тул унтах нь, амрах нь, алхах нь, идэж уух нь бага. Гүйлтийн үед заавал тэдэн км хурдтай явна гэх зүйлгүй, харин ихэнх тэмцээн харин доод тал нь өдөрт 80 км зам туулах ёстой гэдэг шаардлага тавьдаг. Ингэж чадвал өөрийгөө ялан дийлж чадсан гэж үздэг.

-Та өдөрт хэдэн км гүйдэг вэ?

-Би доод тал нь 100 км, дээд тал нь 180 км гүйдэг.  Гүйлтийн хурдаа өөрөө тохируулна. Аварга болох зорилготой хүмүүс бараг л алхдаггүй. Гэхдээ өндөр хурдтай гүйвэл хурдан ядраад цаашид гүйж чаддаггүй болчихдог. Удаан, тайван, жигд гүйж байж амжилт гаргадаг.

-Анхны 10 өдрийн гүйлтийн тэмцээнд сэтгэлзүйн хувьд мэдээж л “Би чадна, өөрийгөө ялна” гэсэн итгэл зориг дүүрэн орсон байх. Яг барианаас гарснаас хойш, өдрүүд өнгөрөх тусам бодсоноос илүү хүнд санагдаж, өөртөө эргэлзэх тохиол гарч байсан болов уу. Тэр тэмцээний арван өдрийн сэтгэлзүй ямар байсан талаар дурсамжаа эргэн санавал?

-Хамгийн анх зургаан өдрийн тэмцээнд орж байлаа. Өглөө босчихоод л нүүр гараа угаагаад л, шүдээ угаагаад л, нарны тос түрхээд л, сууж байгаад өглөөний цайгаа уудаг, шөнө нь унтаж амардаг байв. Хамгийн анх тухтай орсон нь тэр. Энэ тэмцээндээ тавдугаар байранд орсон. Дараа нь 10 өдөрт гүйхдээ нэг их тухалж амрахгүйгээр явсан. Өвдөх ядрах зүйл даанч их. “Больчих юмсан, замаасаа гаръя, дахиж гүйхгүй” гэх бодлууд ч их төрж байсан. Хоёр дахь тэмцээндээ орж байгаа тул бэлтгэл сургуулилт муу, сэтгэлзүй ч тийм сайн байгаагүй учир ядарна. Ингээд би аравдугаар байранд орлоо. Харин үүний дараа жил, гурав дахь удаагийн хэт холын олон өдрийн гүйлтийн тэмцээнд орохдоо туршлагажиж, тэмцээнээ ойлгож эхэлсэн дээ.   

ӨӨРИЙГӨӨ ЯЛАХЫН ӨМНӨ БАЙР Ч ХЭРЭГГҮЙ, МӨНГӨ Ч ХЭРЭГГҮЙ, АЛДАР НЭР Ч ХЭРЭГГҮЙ, ИНГЭЭД Л БОЛЬЧИХЪЁ ГЭЖ БОДОГДДОГ

-10 өдрөө та өдөр, өдрөөр хувааж, эхний өдөрт тайван гүйж, дараагийн өдрүүдэд жигд хурдтай гүйнэ, сүүлийн өдрүүдэд хүч авна зэргээр тактик боловсруулдаг уу?

-Байгаа. Сая бас 10 өдрийн тэмцээнд явчихаад ирлээ. Энэ тэмцээнд өдөр бүр 160 км гүйнэ гэсэн тактиктай байсан. Чадвал 10 өдөрт 1600 км гүйж дэлхийн рекордыг эвдэнэ гэж бодсон. Дэлхийн рекорд 1550 км байдаг. Гэвч төлөвлөснийхөө дагуу гүйж чадаагүй, 1222 км гүйсэн. Дараагийн удаад даагаа нэхнэ.

-Үргэлж л өөртөө илүү их зорилго тавих юмаа?

-Хүн том зорилготой, том амбицтай байж л урагшилдаг юм байна гэдгийг ойлгосон. Жижигхэн зорилготой, жижигхэн хүсэл мөрөөдөлтэй бол дорхноо сэтгэл ханачихаад амьдрал тэгээд л дуусчих гэж байгаа юм шиг болдог. Би 2017 онд анх удаа түрүүлсэн. Түүний өмнө би өөртөө нэгдүгээр байранд орно гэсэн зорилго тавьсан байв. Сэтгэлзүйгээр өөрийгөө маш сайн бэлдэж, нэгдүгээр байранд орохдоо өмсөх хувцсаа хүртэл бэлдэж очсон байлаа шүү дээ. Монгол баатрын хувцас арьс шир, төмрөөр хийлгээд барианд орохдоо өмсөж орсон. Нэгдүгээр байранд орохоо мэдэж, тийм л өндөр сэтгэлзүйтэй тэмцээндээ оролцсон гэсэн үг.

2017 он - Дэлхийн аварга анх удаа болох үед барианд орж буй агшин

-Тактикаас гадна сэтгэлзүйгээ хэрхэн дасгалжуулж гүйж байв?

-Аварга болдог эхний тэмцээнд барианаас гарч гүйгээд шөнийн 12 цаг болоход буюу 12 цагийн дараа нэгдүгээр байранд орж эхэлсэн. Түүнээс өмнө 3,4 дүгээр байранд л яваад байв. Ингээд 10 өдрийн турш түрүүлж явсаар дуусгасан. Гэвч хоёр дахь хүн маань заримдаа жаахан ойртож ирж, айлгаад л, заримдаа зугтаагаад л явсан.

Олон юм бодогдоно. Эхлээд л “Монгол хүн аварга болчихвол нэр төртэй, энэ тэмцээнд орж буй анхны Монгол хүн би шүү дээ” гэж бодогдоно. Ингээд 2017 онд ийм гүйлтэд түрүүлсэн анхны Монгол хүн бас би болж байгаа юм. Алдар гавьяа шагнал ч бодогдоно. Ийм юм бодоод гүйхээр хөшүүрэг, хүнд сэтгэлийн дэм, урам болж өгдөг шиг. Гэхдээ ийм бодол 10 өдрийн эхний гуравт л үйлчилнэ.

Өвчин намдаах эм байнга уугаад байхаар үйлчлэхээ больчихдог шиг л. Тэр бодол үйлчлэхээ болих үед байр ч хэрэггүй, мөнгө ч хэрэггүй, алдар нэр ч хэрэггүй, болдог.

Харин “Заавал түрүүлье, түрүүлж чадахгүй бол энэ зам дээр л үхчихье” гэж бодогдож эхэлнэ. Яг энэ үед сэтгэлзүй үхлээс ч айхгүй тийм сонин болдог. Хөл, гар, өвдөг өвдөх юу ч биш. Хүн амжилт гаргахад үхлээс ч айхгүй, шийдэмгий болдог юм билээ. Халх голд манай дайчид эх орныхоо төлөө тангараг өргөөд, урдаа зорилго тавиад явж байгаа учир үхлээс ч айхгүй, буугаа бариад урагшилдаг. Спортод ч шалтаг, шалтгаан тоочилгүй, юу ч тохиолдсон дийлээд гарна, урагшилна гэдэг сэтгэлзүй үнэхээр гайхамшигтай юм билээ.

ЗОРИЛГОДОО ХҮРЧ АВАРГА БОЛСНЫ ДАРАА АМЬДРАЛ УТГАГҮЙ САНАГДАЖ ЭХЭЛСЭН

-Сэтгэлзүй сайн байсан ч бие махбод тань дийлэхгүй үе байх уу?

-Сэтгэлзүй үнэхээр гайхамшигтай, хүчтэй. Биеийн булчин шөрмөс юу ч биш. Үүний хажууд дотоод хүч, далд ухамсар, сэтгэлзүй хэдэн мянга дахин хүчтэй. Тэр их хүчийг гаргана гэдэг чухал. Тэр хүч өмнө хэлсэнчлэн үхлээс ч айхгүй, амь өрсөн урагшлахад л гардаг гэдгийг биеэрээ мэдэрсэн. Жаахан хүүхэд айлын нохойд хөөгдөж гүйхдээ өмнө чаддаггүй байсан хашаагаа яаж ч юм мэдэхгүй даваад гарчихсан байдаг. Хүний далд ухамсар зөвхөн нохойноос л зугтахад бүрэн зориулагдан ажиллаж. Үүнийг л би амь өрссөн үед хүнээс маш их хүч гардаг гэж хэлээд байгаа юм. Ийм өөр ч түүхүүд бий. Орос улсад хүүхэд нь галт тэргэнд дайруулчихсан ээж тэр галт тэргийг хэдэн см түлхэж хөдөлгөсөн байдаг. Хүүхдээ галт тэрэгний доороос гаргаж авах гэсэн тэр жаахан биетэй эмэгтэйгээс тэр их хүч гарч шүү дээ.

Мөн энэ гүйлтийг 50 гаруй жилийн өмнө санаачилсан Шри Чинмой бясалгалын өндөр түвшинд хүрснийхээ дараа дүүрэн хүнтэй онгоц чирж байсан түүхтэй. 60, 70 настай тэр хүн Монголд ирж 10 морьтой хүн ч билүү өргөж байсан гэж та бүхэн сонсож байсан болов уу. Ямар ч боломжгүй гэдэг тэр зүйлийг боломжтойг харуулж буй тэр хүн дотор хүчээ л ашиглаж байгаа нь тэр. Үүнийг зөвхөн спорт гэлтгүй ажил мэргэжилдээ ч ашиглах боломжтой. Би гүйж яваад үүнийг мэдэрч ойлгосон л нэг хүн юм.

-Арван өдрийн турш өөрөө өөртэйгээ л өдөр шөнөгүй ярилцаж гүйх үе, сүүлийн өдөр барианд дөхөөд ирэхэд сэтгэл санаа дагаж бие махбодод ирэх өөрчлөлт ямар байх вэ?

-Гүйлтийн дунд хэсэгт ихэнх өөрчлөлт, сэтгэл хөдлөлүүд, өөрийгөө ялан дийлэх үйл явц болоод өнгөрчихдөг. Харин төгсгөл бол тодорхой, ойлгомжтой болчихдог тул сэтгэл хөдлөл гарах нь бага. Мэдээж сүүлийн 3 км-т яагаад ч юм биеэс их хурд гарах нь бий. Аварга болоод гүйж байгаа ч ядарчихсан л яваа шүү дээ. “Хаанаас энэ хурд гарчихав, надад ийм хүч үлдсэн л байсан юм байх даа” гэмээр хүч гарах нь ч гардаг шүү.

2017 онд аварга болно гэж зорилго тавьж гүйгээд аварга болсны дараа ямар ч амтгүй санагдсан. Амжилтандаа огт баярлахгүй байсан. Гүйлтийн явцад сэтгэл хөдлөлийн бүх зүйлээ барчихсан ч юм уу, нэг их баярлахгүй, гомдоод байх ч юмгүй болчихсон. Яагаад ч юм нэг их уйтгар, гунигтай болсон. Хүний хүсэж, мөрөөдөж байсан зүйл биелээд, цаашаа дахиж хүсэл мөрөөдөл байхгүй болчихоор тэр. Бүх юм болчихсон, дуусчихсан, хүрье гэсэн газраа хүрчихлээ, одоо цаашаа яах вэ? гэх асуулттай тулсан. Хүсэл мөрөөдөлгүй байсан тэр үеэ бодоход яг л амьдаараа үхсэн хүн мэт, зомби шиг мэдрэмж.

Ингэж яваад “Дэлхийн рекорд тогтооё” гэдэг шинэ мөрөөдлөө олж, ахин амьдарч эхэлсэн. Үүнээс хойш хоёр жил үүнийгээ л бодож, тэмцэж байна.

“ЯАХ ГЭЖ ӨӨРИЙГӨӨ ИНГЭЖ ТАМЛАДАГ ЮМ БЭ” ГЭДЭГ, ТИЙМЭЭ, ЭНЭ ҮНЭХЭЭР ТАМЫН ГҮЙЛТ

-“Өөрийгөө ялах” тухай та хэд хэдэн удаа ярилаа. Гэнэт л “Өө за, би өөрийгөө ялчихлаа” гэхгүй нь тодорхой. Мэдээж оршил, дунд үе гэх мэтээр үечлэлтэй болдог зүйл байх. Та өөрийгөө яллаа гэх мэдрэмжийг хэрхэн авч байв?

-Гүйхэд бүгд л ядарна. Тэр ядралт, өвчин зовлонг тэсэж гарах нь чухал. Хоёр, гурав дахь өдөр тэр өвдөлт, ядралт маш их ирдэг. Үүнийг л шүд зууж тэсэж гарахыг хэлэх шиг. Тухайлбал, тамхи татдаг хүн тамхиа хаячихъя гэвч тэсвэр алддаг шиг. Тэр л агшинд өвчнөө мартаж, өөрийгөө ялах чухал. Бие организм тийм ч чухал биш. Хөл хэзээд гүйхэд бэлэн, хэчнээн өвдөж байсан ч оюун санаагаараа өвчнөө мартаж гүйж болдог. Бие организмдаа дийлдэхгүй, сэтгэл санаагаараа ялах л чухал. Мацаг барих, тамхинаас гарах зэрэг бол олон өдөр өөрийгөө ялж гүйхийн дэргэд мэдээж юу ч биш.

Нэг удаа өөрийгөө ялаад сурчихвал цаашид ажил, амьдрал, бизнес бүх зүйлд өөрийгөө ялаад сурчихдаг. Арван өдрийн гүйлт миний хувьд бараг л өөрийгөө ялахад суралцах арав хоногийн хичээл болдог.  Бясалгал ч юм уу.

-10 хоног тасралтгүй өдөр шөнөгүй, өөрийгөө зовоож, тэр их өвдөлтийг мэдэрч гүйхийг та яагаад сонгосон юм бэ?

-“Яах гэж өөрийгөө ингэж тамлаж чаддаг байна аа” гэж мэр сэр хүн хэлдэг. Тэдний хэлж буй нь ч үнэн.  Үүнийг үнэхээр “ТАМЫН ГҮЙЛТ” гэж нэрлэдэг. Там гэж байдаг бол үнэхээр л тэр юм шиг санагддаг. Гэхдээ тэр тамын хэцүү зүйл тохиолдох үед түүнийг даваад гарахад аз жаргал байдаг. Өөрийгөө ялсандаа өөрөө бахархахаас гадна цаана нь тийм нэг бурханлаг мэдрэмж угтаж авдаг.

Нөгөөтэйгүүр, транс байдалд орно гэдэг шиг бясалгалын хэлбэрт ордог гэх үү дээ. Агуйд лам нар хэдэн сараар хоол ч идэхгүй бясалгал хийгээд суудаг нь үнэхээр үнэн юм байна, боломжтой юм байна гэдгийг өөрийн биеэр мэдэрсэн. Тэд бясалгалын өндөр түвшинд хүрч, бие нь турж эцсэн ч оюун санаагаараа гайхалтай зүйлийг мэдэрдэг. Биеэс нь оюун бодол нь салж, бие нь механик болж оюун санаа нь амарч буй мэдрэмжийг сүүлийн тэмцээнээс авсан. Жил бүр тэмцээнд орохдоо шинэ шинэ мэдрэмжүүд авч, сэтгэлзүйн хувьд илүү хүчтэй болж, түвшин ахиж буй минь мэдэгдсэн.

Сүүлд тэмцээнд ороход гүйж байгаа хэрнээ л гүйхгүй байгаа мэт, машинаар явж байгаа ч юм шиг, унтаж байгаа ч юм шиг тийм их сонин, амарч буй мэдрэмж авсан. Амьсгаа ч авахгүй, зүрх ч ажиллахгүй байгаа юм шиг, биед ямар ч өвчин байхгүй, тав тухтай. Энэ мэдрэмжээрээ сайн гүйж, дэлхийн рекордоо эвдэнэ.

Тамын гүйлтийг Монголчуудын ярьдаг үйлийн үр гэх ойлголттой уяж ойлгож ч болохоор. Гүйж байна гэдэг үйлийн үрээ барж байгаа шиг. Үйлийн үрийг аргалж, хахуульдаж биш үрж, үүрч л бардаг гэдэг. Би тамд байгаа шиг тэгж их зовж гүйхдээ үйлийн үрээ магадгүй бараад дууссан юм болов уу. Тэгээд л ийм сайхан мэдрэмжүүд мэдэрчээ гэж өөртөө шинэ зүйл нээж, бодсон.

“ИНГЭЖ ГҮЙСНЭЭС ҮХСЭН НЬ ИЛҮҮ ДЭЭР” Ч ГЭЖ БОДОГДОХ ҮЕ БИЙ

-Ийм зүйлийг мэдрэхээс өмнө тэр тамын гэж хэлээд буй өвдөлт бие физиологид мэдрэгддэг гэх. Тэр өвдөлт ямар байдаг тухай үгээр тодорхойлох гэж оролдвол?  

-Та ч мэдэрч болно. Гүйгээд л үзэх хэрэгтэй. “Больё” гээд ядраад ирэхэд мэдрэх тэр мэдрэмжийг л би хэдэн зуу дахин илүү мэдэрч байгаа юм. “Ингэж гүйснээс үхсэн нь илүү дээр” гэж ч бодогдох үе ч танд тохионо. Энэ л юм. Эхний үед хөл гишгэж ч болохгүй, өвдгөөр хатгуулж, хазганаад, хавдаад, үе мөч, яс янгинах тэр мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй. Ямартай л би үхсэн нь дээр гэж бодож байсан. Ингэж өвдөөд гүйж байхдаа “Тоохгүй гүйгээд байвал насан туршдаа хазгар доголон, суумгай болчихгүй байгаа” гэх айдас, сөрөг бодлууд ч намайг эзэмдэнэ. Гэвч зорилгынхоо төлөө үргэлжлүүлнэ.

-Та ирээд хөлөө үзүүлсэн үү? Эрүүл мэндийн хувьд ямар нэгэн сөрөг хариу гарсан уу?

-Ирээд Сонгдо эмнэлэгт хөлийнхөө зургийг авхуулсан. Миний баруун хөлийн өвдөгний аяган доторх зурагдсан байна гэсэн. Тосгүйгээс болоод зурагдсан гэсэн үг юм. Гадны улс орнуудад очиж хагалгаа хийлгэдэг юм ярьсан. Манай олимпийн аварга Н.Түвшинбаяр ийм мэс засал хийлгэж байсан гэж сонссон. Тамирчдад их тохиолддог шиг байна лээ. Тухайн үед мөнгө төгрөг ч байсангүй, нэг ч эмчилгээ хийлгээгүй, ямар ч эм уугаагүй орхичихсон. Мөрөөрөө ажиллаж, амьдраад л явж байтал сарын дараа зүв зүгээр болчихсон. Үүнээс хойш тэр байтугай л хол гүйж байна. Дахиж огт өвдөөгүй. Хүний бие нөхөн төлждөг тийм гайхалтай зүйл юм байна, би тэр үед ямар хоол унд идсэнээ сайн санадаггүй, хүний л идэж уудгийг ууж идэж явсан байх.  Хоёрдугаарт, хүний эд эс үнэхээр ухаантай юм.

-Ингэхэд та гүйлтийн үеийн хоол хүнсээ хэрхэн зохицуулдаг юм бэ? Юу идэж, уудаг вэ?

-Амжилт гаргахад хоол унд их чухал. Сая 12 дугаар сард Монголоос явж, нэгдүгээр сард зургаа хоногийн гүйлтийн тэмцээнд оролцож түрүүлсэн. Түүнээс хойш махнаас гарсан. Эхлээд улаан мах, дараа нь цагаан мах буюу загас, тахиа зэргийг хэрэглэхээ больсон. Цаашлаад гурил, сахар зэргийг ч хэрэглэхээ больж, 14, 14 хоногоор хооллох зуршлаа өөрчилсөн. Вижитериан буюу мах идэхгүй болж, веган буюу амьтны гаралтай хоолноос ч татгалзаж, ровеган гэх түүхий ногоон хоолтон, сүүлдээ фрутериан буюу зөвхөн жимсээр хооллох болсон. Энэ хооронд мацаг ч барьж үзсэн. Сар шахуу ингэж яваад жимсэн хоолтон хэвээр үлдсэн. Одоо ч би огт хоол иддэггүй, зөвхөн шингэн юм ууж, зутан маягийн юм ууж хэрэглэдэг. Монголд ирээд харин айраг, тараг ууж байгаа.

Ер нь сүүлийн таван сар огт мах идээгүй, сүүлийн гурван сар огт хоол идээгүй. Хүн болдог л юм байна. Сая 10 хоногийн гүйлтийн тэмцээнд нэг ч хоол идээгүй, жаахан ч ус уугаагүй гүйж түрүүллээ. Зөвхөн цэвэр жимсний шүүс ууж, шүүс гардаггүй авакода, банана зэрэг ганц нэг жимсийг миксердэж, зутан маягаар ууж, самар идэхийн зэрэгцээ Монголынхоо "АМУ" үр тарианы брендийг хэрэглэж байв. "АМУ" бренд намайг сүүлийн гурван жилийн турш ивээн тэтгэж байгаа.

Өөрийгөө дайчлан, хичээхэд хоол их чухал юм гэдгийг ойлгосон минь тэр. Бясалгалын төвүүдийн зам мөрд ихэнх нь мах идэхгүй л гэдэг. Бясалгал хийж дотоод сэтгэлээ ариусгаж, сэтгэлийн амар амгалан эдлэхэд мах саадтай л юм байна. Махнаас гадна хэрэгтэй, хэрэггүй зүйл идэж гэдэс дотроо дүүргэж, энерги бараад байж болохгүй. Идсэн юм ходоод гэдсэнд орж түүнийг боловсруулахад маш их энерги зарцуулдаг юм байна. Тархи, оюундаа зарцуулах энергиэ гэдэс дотордоо л зарцуулаад байхаар маш их ядардаг. Биеийн дулаан 36 хэмээс хүйтэн юм уухад ч түүнийг дуулаацуулахад их энерги зарцуулдаг юм шүү дээ. Жаахан мөртлөө чанартай зүйл ууж идээд байвал хэрэгтэй зүйлдээ энергиэ зарцуулах боломжтой.

ТҮРҮҮЛЭЭД ОЧИХОД УГТААД АВАХ ЭХ ОРОН БАЙХГҮЙ, БАЯРЛАЛАА ГЭДЭГ ҮГ Ч БАЙХГҮЙ

-Ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Олон улсын гүйлтийн тэмцээнд Буджаргал гэдэг нэр бус Монгол улсын нэр гардаг. Гурван ч удаа дэлхийн аварга боллоо. Эх орондоо ирэхэд тань таныг хэрхэн угтаж авч байв?

-Эхний жил дэлхийн аварга болоод ирэхэд нэг найз минь надад баяр хүргэж 500 мянган төгрөгөөр шагнаж байлаа. Харин сая гурав дахь удаагаа дэлхийн аварга болоод ирэхэд тэр хүн намайг гурван өрөө байраар шагнасан. Х.Мандахбаяр найз маань юм.  

-Түүнээс өөрөөр төр засгаас танд баяр хүргэж, шагнал урамшуулал өгч, баярын бичиг ч гардуулаагүй юм гэж үү?

-Үгүй ээ.

-Хэдийгээр өөрөө дурлаж байж ийм тэмцээнд оролцож, өөртөө их зүйлийг нээж суралцаж байгаа хэдий ч төр засагтаа гомдох, хүлээх үе байдаг л байх?

-Тэмцээний үеэр нэг удаа бодогдож байсан шүү. Одоо ч заримдаа гомдоллоё гэвэл гомдоллохоор үе бишгүй. Намайг “Чи гүй” гэж хөөж аваачаад гүйлгээгүй, өөрийн хүсэл сонирхлоор гүйж байгаа. Гэхдээ Монгол улсынхаа нэрийг дэлхийд сайнаар гаргахад бага ч болов хувь нэмрээ оруулж байгаа л гэж боддог. 2017 онд анх  аварга болоод ирэхэд төр засгаас баярын бичиг ч өгөөгүй, жаахан онцгүй л мэдрэмж. Тэгэхэд 2015 онд уг тэмцээнд Израйль улсын тамирчин түрүүлээд нутагтаа очиход нь өөрийнх бие шиг том цом, хичнээн мянган доллараар ч билээ шагнаж байгаа юм. Тэрийг харчихаад “Ямар гоё юм бэ, дэлхийн аварга болвол...” гэж бодогдож байсныг нуухгүй. Гэхдээ тэгж их харуулдаад л, гомдоллоод байсан зүйлгүй, тэгээд л өнгөрсөн.

Харин дараа жил нь буюу 2018 онд ахин тэр тэмцээнд оролцсон. Нэгдүгээр байранд орох боломж байсан ч хоёрдугаар байранд орсон. Дэлхийн рекорд тогтоож байсан Финландын тамирчинтай хойно урдаа ороод л гүйж явлаа. Дэлхийн хамгийн хол зайн гүйлт буюу 5000 км-ийн тэмцээнд орж дээд амжилт тогтоосон, олон удаа түрүүлсэн нэг тамирчин, нөгөөх нь би. Би ч яахав нэг удаа л түрүүлсэн бор зүрхээрээ яваа шинэхэн аварга. Бид хоёулхнаа л бусдаас хол тасарчихсан явсан. Тухайн үед тэр хүнийг би ялахаар юм байна гэдгээ мэдэрсэн. Учир нь тэр хүн сэтгэлзүйн хувьд маш хэцүү байдалд орчихсон, замаасаа гарах гээд л, уйлаад л, биеэ сэгсчээд, хажууд байгаа хүмүүст уурлаад л маш их стресстэй, шатаж байсан. Тэр аваргын хойно урд нь гараад байдаг хүн ховор, гэтэл би байнга л урд нь хойно нь гарч гүйгээд, энэ их тэвчээрийн эцэст ялах уу, ялагдах уу гэдэг торгон мөчид ирчихсэн байгаа юм. Гэсэн ч надад түрүүлэх хүсэл төрөөгүй. Би өмнөх жил нь түрүүлээд үзчихсэн, тэр мэдрэмжийг авчихсан. Хэний төлөө, юуны төлөө түрүүлэх гээд байгаа юм гэж би өөрөөсөө асуусан. “Надад түрүүлэхийн утга учир байна уу? Түрүүллээ гээд яах юм? Одоо би зүгээр л сайхан гүйж байна, болж байна” гээд л улайралгүй, энгийн, тааваараа гүйсэн. “Түрүүлье” гээд бүхнээ зориулсан бол хангалттай л түрүүлэх байсан.

Гэвч түрүүлээд очиход угтаад авах эх орон байхгүй, баярлалаа гэдэг үг ч байхгүй, надад итгэл тавиад хүлээж байгаа төр засаг ч гэж байхгүй. Харин надтай өрсөлдөж яваа тэр хүн түрүүлбэл, түүнийг барианд тосоод хүлээж байгаа 400, 500 фен нь баярлана, улс орон нь баярлана, багийнхан нь баярлана. Гүйж явахдаа өмнө ярьсанчлан тэр бурханлаг мэдрэмж авчихсан тул би тэр хүнийг хайрлаж, өрөвдсөн.

Гэхдээ гүйлтийг дэмждэггүй улс орны хэн ч тоодоггүй тамирчин байснаас дэмждэг улсынх нь иргэн болвол илүү зүгээр юм болов уу гэж бодогдож байсныг нуухгүй ээ.

-Бидэнд цаг гарган ний нуугүй ярилцсан танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээе.

-Та бүхэнд мөн баярлалаа. Энэ дашрамд намайг ард минь дэмжиж байдаг Өмнөговь аймгийнхан, найз нөхөд, ах эгч нартаа баярлалаа.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2019-07-23 11:47

Чамайг мэдсэн монгол гадаад хүн бүр дотроо бахархаж байгаа нь мэдээж . Өөрөө өөртөө бахархаж байх шиг сайхан хаа байна. Гомдол, эгоны нөгөө т�##�. Сайхан хүчтэй з�##�уу минь, амжилт хүсье. Чи л шүү.

Зочин
Зочин
2020-11-23 10:04
Reply to  Зочин

Хахаха... Харин тийм. Миний хүү бас яг тэгж асуусан. Юу ч идэхгүй гүйгээд л байх юмуу гэж...

Ganaa
Ganaa
2020-11-22 17:05
Reply to  Зочин

Амжилт хүсье.Энэ сөрөг зүйл бичээд байгаа юю3 хоног гүйгээд үзэх нь зөв байх.Учиргүй л хүн муулсан,атаархсан хүмүүс.Монголчууд энэ муу зангаа орхиж,зөв зүйлийг дэмжиж сурмаар юм.Тэр гүйлтийг олон улсын түвшинд зохион байгуулж байгаа хүмүүс,
шүүмжлэгч та нараас л тэнэг байхуу?Атаа чинь хөдлөөд,дэмжихийг хүсэхгүй байв�##�,дуугүй өнгөрөх нь өөрт чинь нүгэл хураагддаггүй юм шүү!!!

Амарбилэг
Амарбилэг
2019-11-25 01:03
Reply to  Зочин

зүгээр л гайхамшиг. өөр юу хэлэхэвдээ...тэхдээ манай төр засаг ийм л арчаагүй гдг нь харагдаж бн. улсын хөгжил багахаан зүйл дээр харагддаг байт�##� манай монголын төр засаг арай2. ганц тамирчнаа дэмжиж чадахгүй.....

Tamirchin
Tamirchin
2019-07-23 13:54

amjilt husie. Tamirchinii yalalt hyamdhan oldoogui ee.

сүхбаатар
сүхбаатар
2019-07-23 15:42
Reply to  Tamirchin

Баяр хүргэе. Уудам говийн шандаст хурдан гүйгч з�##�уу минь дэлхийд хосгүй тамирчин шүү

aadd
aadd
2019-07-23 14:25

Gaviyaat tamirchin ugoh heregtei

Xaxax
Xaxax
2020-11-25 16:55
Reply to  aadd

Bolj UZ uursdiin hucheer hedench udaa olimpiin erh awch zutgej bgaa humuus ni gawiyat boloogui bhad sumiin neg guiltend orson bolgon ni gawiyat ugnu gj yu bdagiin

Зочин
Зочин
2019-11-25 01:05
Reply to  aadd

тиймшүү

наран
наран
2019-07-23 18:52

за ёстой үлээсэн гарчиг байна. 10 хоног ус хоолгүй тэссэн тохиолдол одоохондоо хүний түүхэнд гараагүй байна. яагаад ч боломжгүй л дээ

Зочин
Зочин
2020-11-23 10:03
Reply to  наран

Хахаха... Харин тийм. Миний хүү бас яг тэгж асуусан. Юу ч идэхгүй гүйгээд л байх юмуу гэж...

Зочин
Зочин
2019-07-27 13:59
Reply to  наран

Haha

Эрдэнэбаяр
Эрдэнэбаяр
2019-07-23 19:41

Ийм сайхан нийтлэл бэлдсэн сэтгүүлчид нь бас т�##�архаж байна. Амжилт хүсэе!

Пүүжээ нь
Пүүжээ нь
2019-07-23 21:35

Эрдэнбаяраа үлээгээд байгаарай ?

Зочин
Зочин
2019-07-24 18:15

Твиттерт �##�дартай порно з�##�уу даа. Хүүхэн яанаа л гээд бичээд байдаг байсан донтой нөхөр дөө Буджарг�##�. Нүцгэн зургаа тавинаа бас

ZOCHIN
ZOCHIN
2019-07-27 04:14

CHI UURIIIGUU OLSON HUN BNA AMJILT DAHIAD TURUUL GUIH BOL TEMTSEL YM

Ами
Ами
2020-11-22 20:22
Reply to  ZOCHIN

Гүйж явсаар гэгээрчихсэн хүн юм байна гэж ойлголоо. Ямар ч шун�##�гүй, үзэн яд�##�тгүй, сэтгэл хөдлөл маш багатай, ер нь бол оюуны хүч нь биднээс тасарчихсан хүн юмаа. Гайх�##�тай. Амжилт хүсье

Byambaa
Byambaa
2019-07-28 01:37

Yasan mundag yum be, niitleliig n unshaad setgel ogshloo, hir baragtaa l hunees iim ih tesver tevcheer garahgui dee,tsaashdiin temtseend n amjilt husye

StevSlarie
StevSlarie
2020-01-13 03:13

Safe Way To Byi Viagra Online Propecia Side Effects Allergy [url=http://cialibuy.com]cialis vs viagra[/url] Priligy Precio

А
А
2020-11-22 00:30

Маш гайх�##�тай өөрийгөө ялан дийлсэн оюунлаг бодьсадва байна

Зочин
Зочин
2020-11-22 08:42

Мундаг байна. Төр засаг үнэлнээ

Баасансүрэн
Баасансүрэн
2020-11-22 08:42

Мэнежир дутагдаад байгаа юм бишүү. Сурт�##�чилгаа �##�га. Өөрийгөө төр засаг олонд таниулах хэрэгтэй. Амжилтаа ирэхээ зарлахгүй бол хэн тааж угтах билээ. Манай спорт хорооныхон юү хийж бөйдаг байнаа.

Зочин
Зочин
2020-11-22 09:46

tvrvvlsen bj blon joohon vnemshiltei yum bichmeer yum neg ch hool usgui gheer yamar ch hvn tesehgui shd hool undaa ideed amraad gvij bsan bzd

зочин
зочин
2020-11-22 10:17

Монгол хүний тэвчээр хатуужил сэтгэлийн их хат гэдгийг жинхэнэ утгаар нь дэлхийд харуулж чадлаа баяр хүргье

Зочин
Зочин
2020-11-22 10:19

10 хоног усгүй гүйнэ гэнэ үү. Гарчигаа бодож бичээчээ. Урд нь танай сайт корона нийт 80 болсоныг 80 аар нэмэгдэв гэж бичиж байсан.

Зочин
Зочин
2020-11-22 10:26

Амжилт хусье. Агуу их амжилт шуу. Чамаар бахархаж байна.

спорт
спорт
2020-11-22 11:01

хүмүүсийн тархийг угаахаа болио энэ чинь зүгээр эмээ өвөө нарын хурдан �##�х�##�т шогшоо гүйлт шүү дээ та нар тавчик өмссөн гүйдэг спорт байдаг гэж сонссон уу хоол ундгүй ч гэх шиг

Хүн
Хүн
2020-11-22 20:59
Reply to  спорт

Чи тэгвэл пүүзээ өмсөөд триатлон шиг тэмцээнд ороод үзээч дээ.

#
#
2020-11-22 13:22

Зорилгодоо хүрч аварга болсны дараа амьдр�##� утгагүй байсан, арав хоног юу ч идэж уугаагүй ч гэх шиг энэ одоо юу бичсэн юм бэ???? Та нар чинь солиороогүй биздээ санаа зовмоор ш..х юмаа.

Za bolio
Za bolio
2020-11-22 14:39

Hun hedii mundag bailaa geed hun chanar mus chanargui bol hezeech unlegdehgui. Medehgui humuus yarijil baig

больчооч
больчооч
2020-11-22 14:45

үзэгчгүй хоолгүй мөнгөгүй ийм хачин юманд гүйчээд хүнгүй шахам газар өрөвдүүлэх гээ л

Зочин
Зочин
2020-11-22 14:50

шри чинмой гэж бяс�##�гачины шавь нартаа зориулсан паркын хөнгөн гүйлт. 50 настай 60 настан 70 настан оролцоно. 70 настныг гүйцэж түрүүллээ гэж үү. манайд хүүхдийн паркад хүмүүс гүйж л байдаг.

арчаагүйнбэ
арчаагүйнбэ
2020-11-22 14:58

амеркид оччод монголоос мөнгө гуйгаад нэхээд байхын. б�##�иар шивэртэй хөлөндөө скоч на�##�гаж ма�##�гаад хэвцэн угж ус жимс аваад өг гэцэн. ажил хийж баяжаад мөнгө явуулаач. хандив явуулаач.

хүмүүс ийм хоосон дэмий юм ярьж бичиж яриулж байх ч гэж дээ
хүмүүс ийм хоосон дэмий юм ярьж бичиж яриулж байх ч гэж дээ
2020-11-22 15:13

Чомбоо бяслгаач шри чинмой ногоон хоолтон. энэ з�##�уу өөрөө жимс авах мөнгөгүй хүнээр жимс авахуулах гээд байсымуу. америкт оччод мөнгөгүй байх ч гэж дээ. бас махн-ы гишүүн ч гэх шиг. шашны шоу хийж билет нь зарагдахгүй 300 төгрөгөөр сүүлдээ зарж таслбар хэвлэсэн мөнгөө олох гээд бүр ядсан. чомбоо бяслгаач хүн өргөдөг гээд нэг лифт шиг төрөөрөмжтөй. тэрэндээ хүнээ гаргаад зогсоочихно, тэгээд жаахан өргөсөн болно. утгагүй баахан толбон зурсан зурагнуудтай. хэнд ч хэрэггүй тусгүй нэмэргүй. ХҮНД НЭМЭРТЭЙ ЮМ ХИЙГЭЭЧЭэ.

нхк
нхк
2020-11-22 15:19

өөрийнхөө хүсэлээр л гүйж бгаа хүн юу горьдох вэ дэ гэгээрсэн гж ойлгож болох уу эсвэл иргэншилээ соль

зочин
зочин
2020-11-22 15:23

энэ з�##�ууд төр өгөх ёстой юмыг нь өгөх ёстой,насаар нь сайхан амьдрах боложийг нь баячууд хангаад өгл дөө

Зочин
Зочин
2020-11-22 17:22

Мундаг з�##�уудаа Амжил хүсье

зочин
зочин
2020-11-23 20:43

буруу мэдээлэл. дэлхийн 4 удаагийн аварга биш. ер нь ч аварга биш. энэ төрөлийн гүйлтэнд одоогоор дэлхийн аваргын тэмцээн зохиодоггүй. энэ хүн монголдоо л гэхэд энэ төрөлөөр 17-р байранд бичигддэг. өөрөө ч гэсэн үнэн мэдээлэл өгөх хэрэгтэй. хөнгөн атлетикийн холбоо, тамирчид бүгд мэдэж байгаа.

Зочин
Зочин
2020-11-23 21:01

Za boliochdee 10 honog negch hool usgvich gehshig arai hetrvvleed bgam bishvv

шудрага байя
шудрага байя
2020-11-26 13:20
Reply to  Зочин

үнэн үнэн

Zochin
Zochin
2020-11-24 11:45

Esreg nudeer haraad bgaa humuust. Hezee negen tsagt oilgoh uchuuhen ch gsn uhaan uhehees chin umnu ireh boltugai

Btt
Btt
2020-11-28 15:54

Tamirchindaa amjilt xvsie

Уранбураак
Уранбураак
2021-08-29 19:42

Бурхан Буджа

Уранбураак
Уранбураак
2021-08-29 19:43

Буджа го Буджа го

Холбоотой мэдээ

Back to top button