НИЙГЭМ

Ж.Ганбаатар гишүүн онцгой нөхцөлд ажиллаж буй алба хаагчдад дэмжлэг үзүүлэв

Улс орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын 15,000 гаруй ажилтан, албан хаагч иргэд, улс орныхоо аюулгүй байдлыг хангаж, хамгаалахаар өндөр ачаалалтай ажиллаж байна.

Тухайлбал хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хэв журам сахиулах чиглэлээр хөдөлгөөнт болон явган эргүүлийн үүрэг гүйцэтгэх чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн 5,000 гаруй алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа билээ.

Цар тахлын эсрэг хатуу хөл хорио цээрийн дэглэм тогтоосон амаргүй цаг үед Монголчууд ажиллаж, амьдарч байна. Энэ үед чадах нь чадахгүйдээ, байгаа нь байхгүйдээ эрвийх дэрвийхээрээ өгч, туслаж байж хүнд үеийг даван туулж чадна. Үүний жишээ болсон нэгэн зөв, сайхан санаачилгыг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар эхлүүлээд байна. 

Тэрээр хүнд цаг үед ажил үүргээ гүйцэтгэж байгаа Баянгол дүүргийн Цагдаагийн газрын нийт 350 алба хаагч, Эрүүл мэндийн төвийн нийт 410 эмч, сувилагч, алба хаагч , Мэргэжлийн хяналтын хэлтсийн нийт алба хаагчдын өрх тус бүрт зориулж Оргил худалдааны төвөөс 50,000 /тавин мянган/ төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичгийг хувиасаа дэмжлэг болгон өглөө. 

Уг дэмжлэг цаашид үргэлжлэх бөгөөд ард иргэдийнхээ төлөө цаг наргүй онцгой нөхцөлд ажиллаж байгаа Баянгол дүүргийн 2000 гаруй алба хаагчдад нийт 100 сая төгрөгийн дэмжлэг олгохоор төлөвлөөд байна. 

Түүний энэ санаачилга хатуу хөл хорионы өдрүүдэд алба хаагчид төдийгүй гэртээ байгаа гэр бүл, үр хүүхдүүдэд нь чухал дэмжлэг болж байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-11-20 11:17

Ганбаатар гүшүүнд баяр хүргэе сайн бүхний эхлэл болоосой Дэмжсэн минь зѳв байж болж байна амьжилт

Bgduuregees
Bgduuregees
2020-11-20 11:37

Ene chini l nudee olson tuslamj bhgui yu.olon yadarsan irgeded hureesei.amidral hetsuu ail orh olon bn.ter dundaa huuhed ???

Зочин
Зочин
2020-11-20 12:38

Анандбазар Булганд бинзений т�##�он өгч байна. Бусад УИХ-ын тэрбумтангууд ....

Зочин
Зочин
2020-11-20 12:45

Наранхүүг сонгосон бол дундговийнхон хахаж үхэх байлаа. Сү сүг болгож байнаа

Холбоотой мэдээ

Back to top button