НИЙГЭМ

А.Амбасэлмаа: Нэг орцны зургаан айл, нэг караоке орсон 18 хүнээс халдвар илэрсэн

ЭМЯ-наас 17.00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 11.00 цагийн мэдээллээс хойш нийт 426 хүний шинжилгээний хариу гарахад хоёроос нь халдвар илэрсэн байна. Тус хоёр халдвар Сэлэнгэ аймагт бүртгэгджээ.

Үүгээр манай улсын хүн амынхаа дундаас бүртгэгдсэн халдвар 122 боллоо. Харин гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдлуудтайгаа нийлээд 557 болжээ. Үүнээс 337 нь эдгэрч эмнэлгээс гарсан байна.

Онцлоход, өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч буй аж.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, “Караокед орсон хүмүүс одоо хүртэл гүйцэд ирэхгүй байна. Караокегоор орсон хүмүүсийг шинжлэхэд 18 нь коронавирус туссан байгаа юм. Мөн нэг орцны айлуудыг шинжлэхэд зургаа нь халдвар авсан байсан.

Мөн Сэлэнгэ аймагт төмөр замын ажилчид уралдаан, тэмцээн олноор зохион байгуулснаас үүдэж халдвар тарсан байна” гэлээ.

Иймд “Говь гурван сайхан” караокегоор үйлчлүүлсэн иргэдийг ЭМЯ-нд хандахыг дахин уриаллаа.

Монгол Улсын хүн ам дундаас бүртгэгдсэн коронавирусийн тохиолдлуудыг аймагчлан үзүүлбэл:

  • Улаанбаатар хотод 33
  • Сэлэнгэ аймагт 53
  • Дархан-Уул аймагт 16
  • Орхон аймагт 13
  • Дорноговь аймагт зургаа
  • Говьсүмбэр аймагт нэг.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button