ДЭЛХИЙ

Коронавирусийн халдвартай 2 өвчтөнийг хөнөөсөн хэмээн Герман эмчийг баривчлав

Германы баруун бүсэд байдаг Ессен хотын эмч коронавирусийн халдвартай хоёр өвчтөнд өндөр тунтай эм тарьж, амь насыг нь хөнөөсөн хэргээр баривчлагдсан байна.

Тодруулбал, тухайн эмч 44 настай бөгөөд тус хотын их сургуулийн эмнэлэгт өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн ажиллаж буй аж. Түүнийг ажлаас нь чөлөөлсөн бөгөөд өнгөрсөн лхагва гарагт (2020.11.18) баривчилсан байна.

Тэрбээр коронавирусийн халдвартай, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан 45, 50 настай хоёр эрэгтэйн амь насанд хүрсэн гэж сэжиглэгдэж байгаа гэнэ. Түүний хувьд нэг өвчтөнийг хороосон хэмээн хэргээ хүлээж, ар гэрийнхнээс нь уучлал хүсжээ.

“The Bild Daily”-ээс мэдээлснээр эмч өндөр тунтай эм ашиглахаасаа өмнө ар гэрийнхнээс нь асуусан аж.

Эх сурвалж : The Guardian

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button