Нийгмийн

Даваа гарагт оюутнуудаас коронавирусийн шинжилгээ авна гэв

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын асуумж судалгааг авчээ.

Энэ хүрээнд Монгол Улсын их, дээд сургуулиудад сурч байгаа гадаад улсын оюутнуудад англи хэл дээр асуумжийг бөглүүлэх ажлыг их, дээд сургуулиудын гадаад оюутан хариуцсан мэргэжилтнүүдтэй хамтарч зохион байгуулсан байна.

Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч хамрагдсан гэнэ. Ирэх даваа гарагаас эдгээр оюутныг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулах бэлтгэл ажил бүрэн хангагджээ.

Э.СИЙЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button