Сошиал трэнд

Т.Доржханд: Энэ сард сахлаа хусахгүй гэж тохирсон юм

УИХ-ын гишүүн Т.Доржхандын сахал сүүлийн үед шүүмжлэл дагуулаад буй. Төрийн хүн байж сахал самбайндаа дарагдлаа, муухай байна гэх мэтчилэн олон нийтийн сүлжээнд шүүмжилцгээх болсон.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Доржханд яагаад сахлаа ургуулаад байгаа талаараа тайлбар хийжээ.

Тэрбээр "Олон найз нөхөд төрийн ХҮН болсон тул сахлаа авахыг зөвлөж, санаа тавьсанд талархаж байгаа.

Нийгэмд эерэг хандлагыг бий болгохоор зорьдог 20К_клуб -ийн залуусын хамтаар энэ сард сахлаа хусахгүйгээр сахлын татуурга авах мөнгөө сайн үйлсэд хандивлахаар тохирсон юм. Эр хүн нэгэнт ЗА гэсэн бол буцах муухай гэдэг зарчим барьдаг тул та бүгд ойлгож хүлээн авна уу. Төрөө хүндлэхгүй байна гэсэн шүүмжийг хүлээн авч байгаа тул 12-р сар гараад хусчихна. (Уг нь ч арьс амраад тухтай л юм.)Эрчүүд маань энэ хөл хориог ашиглаад эхнэр хүүхэддээ цаг гаргаад, хоол хийж, хог новшноос салах болон гэр орны жаал жуул ажил оролдвол халбага пиво мөрөөдөх нь бага болдог юм байна” хэмээн сошиал хуудастаа бичжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button