СПОРТ

М.Нандин-Эрдэнэ, Н.Чингүнжав нар WAKO холбооны БНСУ-ын аварга болжээ

Харийн нутагт амьдран, эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж яваа монгол залуус цөөнгүй. Тэдний төлөөлөл бол нь Н.Чингүнжав, М.Нандин-Эрдэнэ нар.

БНСУ-ын холимог тулааны “Road FC” холбоонд тулалддаг тэд өчигдөр болсон кик боксын WAKO холбооны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Солонгосын аварга болжээ.

Тэмцээний үеэр харамсалтай нь, М.Нандин-Эрдэнийн гар хугарсан тул арванхоёрдугаар сард товлоод буй тулаанаа өнжиж магадгүй нь.

Олимп, ДАШТ-ий мөнгөн медальт Н.Төгсцогт, Армийн дэлхийн аварга Б.Чинзориг тэргүүтэй шилдэг боксчдын анхны багш, Гавьяат дасгалжуулагч А.Гантулгын шавь М.Нандин-Эрдэнэ өмнө нь сонирхогчийн боксоор хичээллэдэг байсан юм.

УАШТ-ий өсвөр үеийнхэд дөрөв, залуучуудынхад гурван жил завсаргүй түрүүлсэн, насанд хүрэгчдийнхээс хоёр алтан медальтай тэрбээр Азийн дэд аварга.

2018 онд нэг сая ам.долларын төлөө 32 тамирчинтай өрсөлдөхдөө шилдэг наймд шалгарсан М.Нандин-Эрдэнэ, 2017 онд “Road FC”-ийн хүнд цохилтын эзэн шагнал хүртсэн.

Тэрбээр өнгөрсөн жил “Драгон хаус” холбооны аварга Н.Отгонбаатарыг ялж, MFC холбооны анхны аварга болсон юм.

Тулааны спортын цөөнгүй төрлөөр хичээллэдэг Н.Чингүнжав муай тай боксын WBC, All FC холбооны аварга, шүүт боксын Бүх Японы аварга.

Таеквондогийн хар бүс, нэг дантай, улсын зургаан удаагийн аварга тэрбээр муай тай боксын дэлхийн WBC холбооны БНСУ-ын аварга болсон Монголын анхны тамирчин юм.

Н.Чингүнжав манай сайтад өгсөн дэлгэрэнгүй ярилцлагыг ЭНД дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
gg
gg
2020-11-22 09:27

mundag zaluusd amjilt

Холбоотой мэдээ

Back to top button