Сошиал трэнд

Б.Маралжингоо Дорноговийн наадам дээр “үүргэвчтэй” дуулав

Аймгуудын даншиг наадам ээлж дараалан болсоор байна. Баянхонгор аймагт сарлаг давхиж, Хөвсгөлчүүд шөнийн цагаар гэрлэн үзүүлбэр ашиглан нээлтээ хийсэн тэргүүтэй сэдвүүд олны анхааралд ороод буй. Харин өчигдөр /2019.07.28/ Дорноговь аймгийн наадмын цэнгүүн үдшийн цагаар дуу хууртай, үзэгчдийн хөөр баясал дүүрэн болж өнгөрсөн юм.

Олны танил олон дуучин, уран бүтээлчид Дорноговийн наадмын цэнгүүн дээр ая дуугаа өргөсний дотор дуучин Б.Маралжингоо багтана. Түүний “Яг түүн шиг” шоуны дугаар бүрт үзүүлдэг гялалзам авьяас, Монголын рок поп ертөнцөд бий болгосон нэгэн орон зайг үзэгчид сонсогчид андахгүй.

Харин Б.Маралжингоо тайзан дээр үүргэвчтэй цүнхтэйгээ гарч ирээд, дуугаа дуулсаар буув. Сошиал хэрэглэгчид түүний эл үйлдлийг тайзны соёлгүй, үүргэвчтэйгээ дуулж байна гэхчлэн сөргөөр хүлээж авсан нь их. Дуучин Б.Маралжингоогийн хувьд тайзан дээр үүргэвчтэй дуулах нь орчин үелэг хэв маяг ч байж болох юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
MGL
MGL
2019-07-29 12:00

Зөв хө.. Хотын кааяачид (х�##�аасчид) одоо найр наадам дагаад л олон хүнтэй газар ангуучилдаг болсон шүү..

Холбоотой мэдээ

Back to top button