НийгмийнУЛС ТӨР

Ерөнхийлөгч иргэн бүрт 1 сая төгрөг өгөх сэдвээ ОРХИХГҮЙ, “УЛСТӨРЖҮҮЛНЭ”

Дотоодод ковид-19 халдвар голомтолж буй ийм үед Засгийн газар толгой өндийх завгүй ажиллаж, эсрэгээрээ Ерөнхийлөгчийн тархи ихээхэн сийрэг ажиллагаанд шилжив.

ХОЁР ГАРТАА ЭРСДЭЛ АТГАСАН У.ХҮРЭЛСҮХИЙГ “ШОГЛОХ” САЙХАН ЦАГ

 У.Хүрэлсүх “Нэг ч иргэнээ вирүсээр алдахгүй юм сан” гэж хэлсэн нь эрх биш улсын Ерөнхий сайдын чин сэтгэлийн үг. Түүний нэг гарт дотоодоор нэг тарчих эрсдэлтэй вирүс, нөгөө гарт хөл хориог чангалах тусам шуудхан унаад өгөхөд бэлэн эдийн засаг байна. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч У.Хүрэлсүх зөвхөн ковид гэх ганцхан сэдэв рүү анхаарахаас өөр аргагүй болов. Дээр нь сайд нар нь машид унхиагүй тул одоохондоо юун алс хэтээ төлөвлөх манатай байна.

Харин Ерөнхийлөгч бол тэс өөр. Адилтгаж хэлэхэд, УОК-ын мэдээг гэрийнхээ буйдан дээр хэвтэж үзчихээд “Тэр нь ч, энэ нь ч таалагдахгүй байна” гэж гоочлох иргэн лүгээ чөлөөт бүс болчихоод байна. Тэр эл таатай цонх үеийг улс төр болгон ашиглах нь тодорхой. У.Хүрэлсүхийг завгүй байх үед нь Ерөнхийлөгчийн сонгуулийн суурь бэлдэх ажлаа уйгагүй хийж л байх нь нэг ёсондоо урлаг юм даа. Эдүгээ тэр иргэн бүрт 1 сая төгрөг олгох  асуудлаа эргэн сөхөхөөр бэлтгэлээ базааж буй.

Энэ нь ард түмэнд маш их таалагдах сэдэв учраас тэд хаяхгүй. Үнэхээр туйлдсан иргэдэд 1 сая төгрөг өгөх замаар Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжье гэдэг хоосон хийрхэл ч биш. Гол нь, сонгуулийн дараа амьдралгүй мэт загнаж, харьцангуй энх цагт хамаг байдгаа  гөвчихсөн Засгийн газарт одоо мөнгө байхгүй. Ерөнхийлөгчийн бэлэн санааг тэд хэрэгжүүлэх нь ч логикийн хувьд боломжгүй билээ. Тиймээс 1 сая төгрөг мэргэн өгөх мэргэн санааг дэмжээгүй гэх муу нэрд унаж байна, эрх баригчид.

ЗАСГИЙН ГАЗАР ХЭЛЭЛЦЭЭРТ СУУХГҮЙ

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ө.Шижир “Уг асуудлаар хоёр талаасаа хэлэлцээрийн ширээний ард сууна” гэж хэвлэлд өгсөн яриандаа дурдсан. Гэвчиг Засгийн хуралдаан дээр уг асуудлыг цухас дурдаад л, түдгэлзсэн хариу өгөхөөр шийдчихсэн. Эдүгээ Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Хүүхдийн мөнгөөрөө амьдар” гэх агуулгыг л хэлдэг болсон. Зөрүүлээд Ерөнхийлөгч 1.6 их наядын хандиваа яг юунд зарцуулчихав гэх асуулт дайгаастай.

Ийм байдлаараа тэд Ерөнхийлөгчтэй тохиролцоо хийхгүй гэсэн үг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр шахаж үзэх ч одоо Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын нэгнийхээ саналыг толгой дохиж зөвшөөдөг үе хэдийнэ өнгөрсөн. Ийм үед дундын тоглогч, залины эзэн спикер ч бөөрөнхий байр суурь л илэрхийлэх нь тодорхой.

Уг нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуудлыг алсаас нь харчихдаг хэдэн сайн сайд байсан бол Ерөнхийлөгчийн ийм нүүдлийн өмнөөс хэдийнэ бэрс түлхчихсэн л байгаа. Эрх биш улсынхаа  мөнгөний авдрыг атгаж буй эрх баригчид шүү дээ. Тэдний чадамжгүй байдал нь дүрэмгүй тоглодог, чөлөөтэй сэтгэдэг Ерөнхийлөгчийн багийнханд олз болов. Мэдээж энэ ажиллагаа зогсохгүй. Зогсохгүй байх тусмаа л Ерөнхий сайдад хортой юм даа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2020-11-24 10:05

Гэхдээ Ерөнхий сайдын т�##�д эрүүлээр сэтгэдэг олон түмэн нь байгаа. Баттулга 1 удаа арга з�##�иар ерөнхийлөгч болж чадсан ч хүний аргагүйдсэн байд�##�, зовлонг ашиглаж мөнгө олдог, ашиг хонжоо хайдаг новшийн наймаачны зан нь хэзээ ч засрахгүй юм байна гэж ойлгогдож байна.

зочин
зочин
2020-11-24 12:33
Reply to  иргэн

1 сая төгрөгөөр шоудаж бхаар хүн амынхаа тоогоор оношлуур авчраад бүх хүнээ шинжилгээндихамруулаад хориогоо тавиачээ Өөр ямарч арга бхгүй шүү! Энэ маягаар удв�##� хувийнхан өлсөж үхээд үлдсэн нь шоронд! Төрийнхөн гэртээ тарг�##�ж ц�##�ин урамшуул�##� аваад хэвтээд бхыг бодно!

Зочин
Зочин
2020-11-24 12:31
Reply to  иргэн

1 сая төгрөгөөр шоудаж бхаар хүн амынхаа тоогоор оношлуур авчраад бүх хүнээ шинжилгээндихамруулаад хориогоо тавиачээ Өөр ямарч арга бхгүй шүү! Энэ маягаар удв�##� хувийнхан өлсөж үхээд үлдсэн нь шоронд! Төрийнхөн гэртээ тарг�##�ж ц�##�ин урамшуул�##� аваад хэвтээд бхыг бодно!

Burhadii khaan ni bn
Burhadii khaan ni bn
2020-11-24 19:26
Reply to  Зочин

Chi udajgui duusna

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн
2020-11-24 17:07
Reply to  Зочин

Баттулга болон Хүрэлсүхийн намынхны идэж луйьардсан мөнгийг буцааж авхад өрх бүрт бүү хэл хүн бүрд 1 сая төгрөг өгөх бүрэн боломжтой. МАН-ы гишүүн, УИХ-н гишүүд Ундармаагаас эхлүүлээд идсэн мөнгийг нь аваач. Одоогийн УИХ-н гишүүд ч гэсэн энэ богино амьдр�##�д хаанаасаа олдог юм гэмээр тэрбумтангууд шүү дээ. Монгол улсын хөрөнгөөр л баяжсан болохоос эдэнд өөр хэн өгөх вэ дээ. Авч идэж болсон юм энэ үед нэг удаа буцааж өгч үр хүүхэддээ буян хийгээч монгол улсын баялагаас төрсөн баячуудаа.

Зочин
Зочин
2020-11-24 10:09
Reply to  иргэн

Tiim shuu. Hurelsuh jencogooschamaagyi deer. 2021 jenco ugaasaa garahgyi

Зочин
Зочин
2020-11-24 10:18
Reply to  Зочин

Erunhiilugchiig dejij b.a zuv bodlogo shuu.

Зочин
Зочин
2020-11-24 10:19

Er ni bol eronhiilogch ene ih mongoor edgeer humuus tansaglag tuilj bdgiig ni medej bgaa uchraas ene xeden setertei nohduuded (tsoonhod )iduulj tahil orgoj bxaar ard olond taraaj ogoh ni zow gej uzsen

Тулга
Тулга
2020-11-24 10:29

Женкод өөрийгөө бодох аврах бодол байхаас улсаа, ард түмнээ гэх сэтгэл байхгүй. Ковид нь Женкогийн хувьд том боломж, гол хөзөр нь болчихоод байна. Женкогийн улстөр Хүрэлсүхэд х�##�тайгаасаа илүү монголчуудад бүгдэд нь х�##�тай

иргэн
иргэн
2020-11-24 10:37

Хүрэлсүх урагшгүй хэдэн Сайдаасаа болж их ч юм дуулж нилээн юм үзэх вий

зочин
зочин
2020-11-24 12:01

ерөнхийлөгч харин хүмүүст хандив өгөөч дээ маш баян гэсэн биз дээ

Guest
Guest
2020-11-24 12:36
Reply to  зочин

Zuw shuu uuruu Xandiw uguhgui bj, ZG iig teg inge geed xytsaad bhiin

Иргэн
Иргэн
2020-11-24 13:40

энэ нөхөр шиг баян хүн өөрөө ури�##�аад хандив өргөчих. Тэгвэл үнэхээр санаа тавьж байгаа гэж бодьё

Зочин
Зочин
2020-11-24 15:52

НЭГ САЯ ТӨГРӨГ ТАРААХ БУРУУ ТАРААСАН ТОХИОЛДОЛД НЭГ ХОЁР ХОНОГ НАЙРЛААД ДУУСГАХ Ч НЭГ ХЭСЭГ БАЙГАА ЭНЭ БАЙДАЛААС ЭРСДЭЛ ГАРАХЫГ ҮГҮЙСГЭХ АРГА БАЙХГҮЙ. ХАРИН НӨГӨӨ ХЭСЭГ ЗӨВ ЗАРЦУУЛААД НЭГ ХЭСЭГТЭЙ ХООЛ УНДТАЙ ЯВАХ Л БАЙХ ХҮМҮҮСИЙН АМЬДРАЛД ХЭДЭН АРВАН САРААР ДЭМЖЛЭГ БОЛОХГҮЙ БОЛОХООР НЭГ САЯ ТӨГРӨГ ХАВТГАЙРУУЛАН ТАРААХ НЬ ЗӨВ ШИЙДЭЛ ОГТООС БИШ ХАРИН ЭМЗЭГ БҮЛГИЙН МӨН ЭНЭ ҮЕД ҮНЭХЭЭР БОЛОМЖОО АЛДСАН ХҮМҮҮСИЙГ ШУДАРГААР ОЛЖ ТОГТООЖ ТҮЛЭЭ НҮҮРС. ХҮНСНИЙ ЗҮЙЛ ДЭЭР ЗАСГИЙН ГАЗАР АРГА ХЭМЖЭЭГЭЭ АВААД ЯВСАН НЬ ДЭЭР. ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР ХАРИН Ч МАШ САЙН АЖИЛЛАЖ БАЙГАА ШҮҮ. ЦАР ТАХЛААР УЛС ТӨРЖИХГҮЙГЭЭР АРД ИРГЭДЭЭ ТАЛЦУУЛАХГҮЙГЭЭР УЛС ТӨРЧИД АЖИЛАА ХИЙГЭЭД ЯВАХ ХЭРЭГТЭЙ.

Зочин
Зочин
2020-11-24 17:15

Манай ерөнхийлөгч долларын тэрбумтан биз дээ ард түмэндээ хувиасаа хэдэн юм өгсөн ч уул нь хотойхооргүй дээ

Зочин
Зочин
2020-11-24 18:15

ун

Зочин
Зочин
2020-11-24 18:21

УНДАРМААД ӨГСӨНӨӨС АРД ТҮМЭНДЭЭ ТАРААСАН НЬ ДЭЭР Ш ДЭЭ.

Я
Я
2020-11-25 14:41

Хэзээ ч гарахгүй сөөнгө хоолойт

Зочин
Зочин
2020-11-27 22:35

Дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг авах амл�##�таар тарааж болно. Ашигтай үйлдвэрлэл явуулдаг үйлдвэрлэгч сэргэж,татвар улсад төлж ерөнхийдөө бүх юм эргэлтэнд орно.

Холбоотой мэдээ

Back to top button