НИЙГЭМ

Өвөрхангайд постоор нэвтэрч буй иргэдийн асуумжийг цахим хэлбэрт шилжүүлэв

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын холбоо зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, дэслэгч Ж.Наранмандах, Мэргэжлийн хяналтын газрын хэмжилзүй,  холбоо, мэдээллийн улсын хяналтын байцаагч Б.Тайванбаатар нар хамтран Арвайхээр суманд нэвтэрч байгаа болон гарч байгаа тээврийн хэрэгсэл, иргэд, дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийг бүртгэлийг хийх цахим аппликейшныг боловсруулан, үйл ажиллагаандаа нэвтрүүллээ.

Энэхүү аппликейшныг нэвтрүүлснээр Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Тагнуулын хэлтэс, зэрэг байгууллагуудын мэдээ, мэдээллийг түргэн шуурхай, шууд хүлээн авах боломжтой болж орон нутаг хооронд хийгдэж байгаа иргэдэд бүрэн хяналт тавих боломж бүрдсэн юм.

Аймгийн хэмжээнд улсын чанартай авто замын шалган нэвтрүүлэх хоёр хяналтын цэгт төрийн байгууллагын алба хаагчид 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна гэж Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button