НИЙГЭМ

Т.Мөнхсайхан: Шинэ голомтууд бүртгэгдвэл хатуу хөл хориог сунгахаас өөр аргагүй

Коронавирусийн халдварын улмаас Монгол Улсад арванхоёрдугаар сарын 1 хүртэл хөл хорио тогтоон, тэг зогсолт хийгээд байгаа билээ. Цаашид голомт, тохиолдлууд нэмэгдвэл хөл хориог сунгахаас өөр арагүйг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.

Тэрбээр “Монгол Улс халдварыг дотооддоо алдаад 13 хонож байна. Энэ хугацаанд Улаанбаатар хотод л гэхэд хоёр голомтоос эх үүсвэртэй тохиолдлууд илэрч байна. Арванхоёрдугаар сараас хойш хөл хориог яах вэ гэдэг асуудал халдварын тархалт хэрхэн үргэлжлэхээс шалтгаална. Одоогийн байдлаар хатуу хөл хориог үргэлжлүүлэх, цуцлах эсэхийг урьдчилан хэлэх боломжгүй. Хэрвээ шинээр голомтууд гараад байвал хатуу хөл хорионы дэглэмийг үргэжлүүлэхээс өөр аргагүй.

Одоогийн байдлаар хүнд биетэй хоёр иргэн байна. Сэлэнгэ аймагт тохиолдол эрчимтэй нэмэгдсэн учраас өндөр настай хүмүүс хүндрэх нөхцөл байдал бий болж байна. Сэлэнгэ аймагт 82, 90 настай хүмүүс халдвар авсан. Өндөр настай хүмүүс архаг хууч өвчтэй байдаг учраас хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Халдвар авсан нэг хүнд найман сая төгрөг зарцуулж байна. Шинээр бүртгэгдэж байгаа голомтын тоо, халдварлалтын дайралтын хүч, тохиолдлын байдлаар авч байгаа шинжилгээний тоо зэргийг харгалзаж үзэж байж шийдвэр гаргана” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button