НИЙГЭМ

Арьсаа хамгаалж, асуудлаас бултахдаа гаргуун Л.Халтар, Д.Жигжиднямаа нарт хариуцлага тооц, У.Хүрэлсүх ээ

Албан тушаал, шагнал урамшуулал гэхээр сүү долоосон гөлөг шиг байдаг атлаа хариуцлагаа ухамсарлах, алдаагаа хүлээн зөвшөөрөх тал дээр алгуурлан хойроглож, арьсаа хамгаалж суудаг нь Монголын төрийн өнөөгийн нийтлэг төрх. Ерөөс ямар нэгэн алдаа гарахад буруутан олддоггүй нь тун хачирхалтай. Яаж ийж байгаад буруугаа бусдад наана, өөрөөсөө эвтэйхэн булзайруулна, өлхөн холдуулж дөнгөхдөө гаргуун.

Монголын төмөр замаар дамжин коронавирусийн халдвар тархаж, хэд хэдэн аймгуудад тохиолдол илрэх гол шалтгаан болсныг мэргэжилтнүүд учирлаж буй. Учир нь Дархан-Уул аймагт энэ сарын 6-нд төмөр замчдын дунд тэмцээн зохион байгуулсан нь халдвар тархах гол нөхцлийг бүрдүүлснийг үгүйсгэх аргагүй. Коронавирусийн халдвар Монголд тархах нь цаг хугацааны асуудал болоод байсан үед тэмцээн зохиосон, орон нутгаас төмөр замчдыг оролцуулсан нь хариуцлагагүй үйлдэл. Ингэж назгай, хариуцлагагүй байсны, халдвар хамгааллын дэглэм алдсаны улмаас коронавирусийн халдвар төмөр замаар дамжин богино хугацаанд Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Орхон зэрэг аймгуудад тархлаа. Харамсалтай нь, үүний хариуцлагыг хүлээх, “Ийм алдаа гарсан нь миний буруу” гээд алдаагаа ухамсарлах ёс зүйтэй хүн энэ салбарт алга.

“Улаанбаатар төмөр зам” бүр цаашлаад Монголын төмөр зам ийм эрсдэлтэй нөхцөл байдалд орчихоод байхад дарга Д.Жигжиднямаа нь ажин түжин. Үргэлж шахам асуудалд холбогдож, нэлээд бохир түүхтэй болоод буй түүнд энэ талаар санаа зовж байгаа шинж ер алга. Тэгсэн мөртлөө өөртөө хир наалдуулах тун дургүй, арьсаа хамгаалахдаа гарамгайг нь яана.

Өчигдөр ЭМЯ ээлжит хэвлэлийн хурал хийхдээ “Төмөр замчдын тэмцээний үед ганц хоёр ОХУ-ын иргэн байсан. Тэдгээр иргэд тухайн үед эрүүл мэндийн шинжилгээ өгчихсөн байсан тул тэднээр халдвар дамжин, Монголд орж ирсэн гэж хэлэхгүй” гэж хэлсэн.

Үүнд Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаа нар эмзэглэсэн гэж жигтэйхэн. “Оросын иргэдийг тэмцээнд оролцуулснаас болж Монголд халдар тархаж, төмөр замаар коронавирус дамжиж” гэж хэлүүлэх вий, ийм шүүмжлэл гарах вий гэхээс үнхэлцгээ хагартал айсандаа тэр. Өөрсдийнх нь нэр сэвтэх гэж байхад юу гэж зүгээр суух вэ. “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Зам тээврийн хөгжлийн яам”-аараа дамжуулан шуурхай гэгч нь МЭДЭГДЭЛ гарган, “Эрүүл мэндийн яамнаас 2020 оны арваннэгдүгээр сарын 24-ны өдөр мэдээлэл хийхдээ Дархан хотод болсон төмөр замчдын тэмцээнд ОХУ-ын иргэд оролцсон гэж ташаа мэдээлэл түгээлээ” гэж арьсаа хамгаалав.

No description available.

Төмөр замын ажилчид халдвар аван, Монголын төмөр замын салбарт тун эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байхад ганц ч үг ган хийгээгүй Д.Жигжиднямаа арьсаа хамгаалж, бурууг бусдад булзааруулах гэж яарах болохоор ийм хурдан үүрнээсээ цухуйв.

Өвчин хэлж бус хийсэж ирдэг. Энэ талаас нь бодвол коронавирусийн халдвар Монгол Улсад тархсанд хэн нэгнийг буруутгаж боломгүй мэт. Гэхдээ Алтанбулагийн боомтоор орж ирсэн, тээврийн жолооч Д-гээс халдвар илэрсэн, энэ нь Монгол Улс дотооддоо халдвар алдах гол шалтгаан болсонд Зам, тээврийн хөгжлийн яам, тус яамны сайд Л.Халтар буруутай. Улс даяар халдвар алдчих вий гэж хичээн, хянамгай хандаж суухад жолоочдын халдвар, хамгааллыг ягштал хангаж, баримтлуулж чадаагүй нь салбарын сайдын буруу. Тэгсэн атлаа “Манай салбарын буруу, миний хариуцлагагүйгээс болж ийм нөхцөл байдал үүслээ” гээд алдаагаа ухамсарлах, уучлалт гуйх ухамсар Л.Халтар сайдад алга. Д.Жигжиднямаад бүр ч алга. Өөрийнх нь нэр цэвэр, орооцолдсон ямар нэгэн асуудал нь олон түмэнд мэдэгдэхгүй, дэлгэгдэхгүй л байвал болдог юм биш үү. Монголын төмөр замын салбар яах ийх, “Улаанбаатар төмөр зам”-ын ажилчид нь халдвар авч буй эсэхэд Д.Жигжигднямаа ер нь санаа зовдог ч юм уу үгүй ч юм уу. Энэ хандлагаас нь харахад.   

“Монголын төмөр зам” сайн ажиллалаа” гэж магтуулах, шагнал авах болохоороо маасайтлаа инээгээд зогсдог мөртлөө ямар нэгэн асуудал гарахад арьсаа хамгаалаад нуугдчихдаг Д.Жигжиднямаа, хариуцлага алдсан алдаагаа ухамсарладаггүй Л.Халтар сайд нартаа хариуцлага тооцно уу, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

9 Сэтгэгдэл

  1. Муулах юм аа олж ядах юм аа. Л.Х####тар сайд харин с####бараа яг таг мэддэг, богино хугацаанд тун давгүй ажиллаж байга нь анзаарагддаг. Хийсэн зүйл нь зөв болоод ирэхээр энэ Буянд####ай гэгч амаа олохгүй магтаад явж байх вий дээ хэхэхэ

  2. үнэн ш дээ, монголд корона тархах нь цаг хугацааны асууд#### дээр нийтийг хамарсан ур####даан тэмцээн аймаг дамнуулан хийж хольж, буцаад нөгөөдүүл нь тараах. гэтэл дарга нар нь германруу ниссэн нь бүр гайхмаар, бас дээр нь ТЗ-ын хувийн хэвшлээсээ ичих ч үгйү хандав аваад сууж байгаа

  3. Х####тар сайд хэвлэлийн хур####д сэтгүүлчийн асуусан Пунцаг гэж даргын тухай асууд####д шууд ########схийсэн хариу өгсөн.Өмнө нь хэрэгт холбогдож байсан нь тодорхой, энэ ####бан туша####д холбогдоход АТГ-аас энэ ####банд тэнцэхгүй гэсэн ####бан бичиг ирсэн гэж байхад, асуудлыг нягт####ж үнэхээр тийм ёс суртахуунгүй хэрэгт холбогдож байсан нь үнэн байв#### өөрчилнө гээд шууд хэлчихэж чадахгүй л байсан шүү.Пунцаг гэж нөхөр ажилтнууддаа их дарамт####ж шах####т үзүүлдэг гэх юм билээ.

  4. Ер нь төмөр замын ажилчидаас анх х####двар тарсан юм уу? Алтанбулагаар орж ирж байгаа тээврийн жолооч, нартай ойр байсан хүмүүсээс энэ вирус тархсан байх магадл#### өндөр шүү. Ачаа буулгадаг хүн ч гэлүү? УОК, ЭМЯ-ны тухай үед өгч байсан мэдээлэл ийм л байгаа. Сэлэнгээс нэг х####двар тээгч Дарханд ирсэн. Мөн Дарханд өртөөнд тэмцээн болсон тэндээс төмөр зам дагасан аймгуудад х####двар тархсан гэсэн ойлголтой байна.

  5. Ер нь онцгой дэглэмийн үед төмөр зам муу ажилласан шиг байгаамаа?! Ер нь ЗТЯ-ны хэмжээнд ч анхаарах зүйл байгаашдээ?!

  6. Үүнийг бичигч МТЗ, УБТЗ гэж хоёр өөр байгууллага гэдгийг мэддэг ч юмуу үгүй ч юмуу .Хэн ямар ####ба хашдаг гээд л.Энэ т####аар ямарч ойлголтгүй нэгэн бололтой.Суд####ж мэдэлгүй түүхий хов жив л бичдэг хариуцлагагүй нэгэн бололтой

  7. Төмөр зам жижигхэн газар тэнд амьдардаг ажилладаг хүмүүс бараг бүгд бие биеэ мэднэ Үнэхээр оросууд орж ирсэн үү үгүйг тэд л үзсэн харсан байгаа

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button