ХОВЧ ШАР

Д.Сумъяабазар хөл хорионы үед сургуулийн автобус хайв

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбоотой хотын автобус, замын хөдөлгөөнтэй биечлэн явж танилцлаа.

Танилцах ажлын явц шууд дамжуулалтаар иргэдэд хүрсэн юм. Тэгвэл энэ үеэр хотын дарга албаны хүнээс сэрхийтэл “Хүүхдийн автобус яаж явж байгаа вэ?” хэмээн асуугаад авах нь харагдав. Нөгөө хүн тун эвлэгхэн “Хөл хорио тогтоочихсон, сургуулиуд танхимаар хичээллэхгүй байгаа болохоор бүх сургуулийн автобусууд явахгүй байгаа” гэж тайлбарлав.

Д.Сумъяабазарыг Нийслэлийн Засаг даргын ажлаа аваад удаагүй байхад нь коронавирусийн халдвар хүн ам дунд тархсан. Туршлага дутах, бажгадах зүйл бишгүй байх нь мэдээж. Гэлээ ч хөл хорионы үед сургуулийн автобус эрж зогсох нь даан ч хачирхалтай.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

18 Сэтгэгдэл

  1. Энх цагт сэтгүүлчид хүүхдийн автобуснууд хүрэлцээтэй байна уу, сургууль болгон хүүхдийн автобустйа байх ёстой хэмээн ам ур####дан сэвж байсан. Өнөөдрийн нөхцөл байд####д автобусны хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх нь олон хүн цуглуулах эрсдлийг багасна. Олон автобус явах тусам тэр автобусанд суух хүмүүсийн тоо багасна. Тиймээс ########шгүй тохиолдолд сул зогсолттой байгаа автобуснуудыг ашиглах хэрэгтэй шүү гэдэг санааг хэлсэн байна. Сургууль амарсан энэ үед сул зогсож байгаа хүүхдийн автобуснуудыг ч ашиглах шаардлага гарна гэдэг байр суурийг илэрхийлсэн байна шүү дээ. Бид бүгд нэг хотын иргэд гэдгийг санаарай. Эрхэм сэтгүүлчид минь

    1. Чи хөлсний бичээч юмуу ажлаа хийж чадахгүй хүнийг хаацайхлах биш шүүмжлэх хэрэгтэй л дээ тэр олон туслах нь юу хийж байдаг юм бид тэднийг ц####инжуулж байгаа шүү дээ бидний төлсөн татвар ийм юмнуудад очиж с####хинд хийсэх ёсгүй шүү ????????

  2. түгжигдмэл сэтгэхүйтэй зөвхөн дарга сайд болж мундаг хүн болж харагдах гэсэн амбицтай хөлдүү толгойт

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button