ХОВЧ ШАР

Д.Сумъяабазар “Вино, пиво…Ярилцаж байна” гэж жиргэжээ

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар үүний өмнө “Юю” хэмээн жиргэж, сошиал трэнд үүсгээд авсан. Тэр ер твиттер орчинд идэвхтэй улс төрч.

Тэгвэл саяхан “Вино, пиво… Ярилцаж байна. Хүмүүс ч их асууж байна” гээд жиргэчихэж. Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд согтууруулах ундаа борлуулахыг хориглосон нь шагийн архины наймаа цэцэглэх, найруулсан архи хэрэглэж хордох асуудлын үндэс суурь болж буй. Түүнчлэн согтууруулах ундааны хамаарал бүхий хүмүүс уур, уцаараа гэр бүлийнхэндээ гаргаж, хүчирхийллийн тоо нэмэгдлээ гэдгийг ч хэд хэдэн улс төрчид хэлээд байгаа юм.

Д.Сумъяабазарын жиргээнээс харахад архи зарахгүй ч пиво, виноны тухайд “Ярилцаж” байгаа бололтой.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

10 Сэтгэгдэл

  1. Зөв шзз. Архийг хорих нь зөв, харин шар айраг, виног зарах нь зүйтэй шдээ. Шар айраг уугаад хүн ####лаа гэж дуулдаагүй л юм байна.

  2. . Хорьсноор асуудлыг сайн сайхан болгосон түүх үгүй. Хориотой байх нь хуурамч архины үйлдвэрлэл, шагийн худ####дааг л цэцэглүүлнэ. Магадгүй архинаас үүдэлтэй гэмт хэрэг ихэсч ч мэднэ.. Зүгээр л өдөр, цагийн хязгаартай болгосон нь дээр.

  3. Пиво, вино ####ь ####ь нь л согтууруулах ундаа шүү дээ. Пиво уусан ч согтоно вино ч согтоодог. Согтуу хүмүүс хэнтэй уусан, хэнтэй уулзсанаа ч санахгүй, тэгээд шүлсээ үсчүүлээд вирусыг ч ёстой тараах шиг болно доо. Хорьсон шиг хорих хэрэгтэй. Нэг хүн нэг юм ярихаар шийдвэрээ “ЭРГЭЖ ХАРААД” байж болохгүй шүү дээ.

  4. Сүүлийн үед архинууд сэтгэц нөлөөлөх бодистой гэж их яригдах болжээ янз бүрийн ямар мэдрэмж авах вэ гэх мэт төрүүлдэг гэх энэ т####аар мэргэжлийн байгууллага лаборатори суд####сан зүйл байдаг юм болов уу дээр нь монгол төрийн сүлд ихэс дээдсийн нэр дүрсийг лонхонд буулгахыг хориглоод оронд нь энгийн хэрэглээний гоо зүйтэй дүрс ашиглаж болдоггүй юм уу

  5. Сүүлийн үеийн архинуудад сэтгэцэд нөлөөлөх бодистой гэж их яригдах болжээ янз бүрийн ямар мэдрэмж авах вэ гэх мэт төрүүлдэг гэх энэ т####аар мэргэжлийн байгууллага лаборатори суд####сан зүйл байдаг юм болов уу дээр нь монгол төрийн сүлд ихэс дээдсийн нэр дүрсийг лонхонд буулгахыг хориглоод оронд нь энгийн хэрэглээний гоо зүйтэй дүрс ашиглаж болдоггүй юм уу

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button