СУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ХӨЛ ХОРИО: ААН-үүдийн 41 хувь цалингаа тавьж чадахаа больж, 7645 хүн ажилгүй болжээ

МҮХАҮТ-аас гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хатуу хөл хорио тогтоосон явдал ААН, бизнес эрхлэгчдэд хэрхэн нөлөөлснийг судалжээ. Судалгааг тоймлон танилцуулъя.

МҮХАҮТ арваннэгдүгээр сарын 23-25-ны хоёр өдөррт нийт 3530 ААН, бизнес эрхлэгчдээс уг судалгааг авчээ. Үүнд үйлчилгээ, гадаад дотоод худалдаа, барилга, хүнс үйлддлвэрлэл, боловсрол гээд 14 салбарын ААН хамрагдсан байна.

Тэдний дийлэнх олонх буюу 54 хувь нь 19 хүртэлх ажилтантай жижиг ААН байна. Харин 25 хувь нь 20-190 ажилтантай бол 13 хувь нь хувиараа бизнес эрхлэгч, үлдсэн 8 хувь нь 200-гаас дээш ажилтантай томоохон ААН-үүд ажээ.

Тэдний бизнесийн үйл ажиллагаанд хөл хорио хэрхэн нөлөөлснийг судалж үзсэн байна. Ингэхдээ гурав, дөрөв, зургаа, ес, арваннэгдүгээр сарын нөхцөл байдлыг нь харьцуулан судалжээ.

Үүнээс хатуу хөл хорио тогтоосон буюу арваннэгдүгээр сарын үзүүлэлтийг онцолъё. Тэгвэл, цар тахлаас сэргийлэх арга хэмжээ бизнесийн үйл ажиллагаанд нь МАШ ИХ нөлөөлсөн гэж хариулсан хэсэг нийт судалгаанд оролцогчдын 96 хувийг эзэлжээ. Бага зэрэг нөлөөлсөн гэж хариулсан нэг ч ААН байхгүй бөгөөд одоо хэлэхэд эрт байна гэж хариулсан 3 хувь, нөлөөлөөгүй гэж хариулсан 1 хувийн оролцогч байна.

Цаашлаад ААН-үүд хөл хорионы үед хэрхэн ажиллаж байгааг судалж үзсэн байна. Ингэхэд нийт судалгаанд оролцсон ААН-үүдийн 66 хувь нь үйл ажиллагаа бүрэн зогссон гэж хариулжээ. 22 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж байна гэсэн бол 10 хувь нь зайнаас ажиллаж байна, үлдсэн 2 хувь нь хэвийн ажиллаж байна гэсэн хариулт өгч.

Харин онцлоход, хувиараа бизнес эрхлэгчдийн 82 хувь нь бүрэн зогсолт хийчхээд байгаа бол 13 хувь нь хязгаарлагдмал хүрээнд ажиллаж буй аж.

Харин дээрх слайд маш сонирхолтой статистикийг харуулжээ. Тодруулбал, судалгаанд оролцсон ААН-үүд одоо байгаа нөөцөөрөө цаашид хэр хугацаанд ажлын байраа хадгалах боломжтойг илэрхийлсэн байна.

Ингэхэд тэдний 53 хувь нь нэг сар гэж хариулсан байна. Цаашлаад 31 хувь нь 1-3 сар, 8 хувь нь 4-6 сар, 4 хувь нь 7 сар-1 жил ба үлдсэн 4 хувь нь нэг жилээс илүү гэж хариулжээ.

Уг хэсэгт дурдсанчлан судалгаанд оролцогчдын 25 хувь нь арваннэгдүгээр сарын 12-ноос хойш бүрэн зогсолт хийж, ажилчдаа бүрэн халжээ. Энэ хувь хөл хорио он дуустал үргэлжилбэл 46 болж өсөх бөгөөд, хөл хориог гурван сараар сунгавал 52 хувь болж нэмэгдэх аж.

Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар 7645 хүн ажилгүй болчхоод буй юм байна. Он дуустал хөл хорио үргэлжилбэл энэ тоо 21 мянга 630 болж өснө. Харин хөл хориог гурван сараар сунгавал 25 мянга 253 хүн ажилгүй болох нь.

Цалингийн асуудал. Одоогийн байдлаар хувиараа бизнес эрхлэгчдийн 74 хувь нь цалин огт олгохгүй байгаа бол дөнгөж 14 хувь нь цалингаа 100 хувь олгож байна.

Судалгаанд дурдсанаар, нийт ААН-үүдийн 41 хувь нь ЦАЛИН ОЛГОХГҮЙ байгаа бол 31 хувь нь цалингаа 60 хувь болгож бууруулсан бол үлдсэн хувь нь цалингаа 100 хувь олгож байна хэмээн хариулжээ.

Судалгаанд оролцсон ААН-үүдийн 63 хувь нь нэг сарын л эргэлтийн хөрөнгөтэй байна. 27 хувийнх нь эргэлтийн хөрөнгө 1-3 сардаа хүрэлцэх бол 6 хувийнх нь 4-6 сар, 2 хувийнх нь 7 сар-1 жил, үлдсэн 2 хувийнх нь нэг жилээс илүү хугацаанд хүрэлцэнэ гэжээ.

ААН-үүдийн 72 хувь нь бизнесийн зээлтэй. Тэдний 31 хувь нь 101-500 сая төгрөгийн, 24 хувь нь 51-100 сая төгрөгийн, 20 хувь нь 1 тэрбум төгрөгийн зээлтэй байна.

Харин хувиараа бизнес эрхлэгчдийн 67 хувь нь 50 сая хүртэлх төгрөгийн зээлтэй байна.

Хувиараа бизнес эрхлэгчдийн 72 хувийнх нь борлуулалтын орлого 91-ээс дээш хувиар буурчээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Голомтуудаа тогтоож, хүрээгээ тодорхойлж чадсан л бол тэр хэмжээндээ хян####таа чангаруулж тогтоосон хорионыхоо шатл####ыг бууруулах хэрэгтэй. Үхээд дуусах гэж байгаа биш эдийн засгаа боомилж улсаа сөхрүүлэх ямар шаардлага байна.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button