НИЙГЭМ

УОК: PCR шинжилгээ өгсөн иргэдийг 10 ӨДРИЙН ДОТОР орон нутаг руу зорчуулна

Яг одоо УОК-ын даргын хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох албаны хүмүүс танилцуулж байна.

Үүгээр ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд дараах мэдээллийг өглөө.

“Орон  нутаг руу буцах хүсэлтэй иргэдээс шинжилгээ авна. Энэ сарын 29-нөөс шинжилгээг авч эхэлнэ. Үүнд зориулж шинжилгээний 20 цэгийн нэмж байгуулж ажиллуулна.

Тээвэрлэлтийг хоёр янзаар зохион байгуулна. Нэгт, хувийн тээврийн хэрэгслээр зорчих. Дараагийнх нь зохион байгуулалттай нийтийн тээврээр зорчих.

Шинжилгээ өгөх хүсэлтийг цахим 119.mn сайтаар бүртгэнэ. Иргэд тус сайт руу орж бүртгүүлж, асуумж бөглөнө. Ингээд хариултад нь анализ хийгээд програм шинжилгээ өгөх байр, цагийн хуваарийг зааж өгнө. Тухайн газар, цагт нь очиж шинжилгээ өгнө. Цагийн яг таг баримтлах хэрэгтэй. Хариу 6-8 цагийн дараа гарах ба мөн тус сайтаар дамжуулан харах боломжтой. Шинжилгээний хариу гарснаас 48 цагийн дотор орон нутаг руугаа зорчино.

НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЗОРЧИХ БОЛ:

Ингээд хэрэв нийтийн тээврээр зорчих бол ticket.mn сайтаар дамжуулан билетээ аваад, тодорхой буудлаас, цагийн хуваарийн дагуу хөдөлгөөнд оролцоно. Замдаа тогтоосон цэгүүд дээр зорчигчдыг бие засуулна. Хооллох газрууд бүгд хаалттай учир хоол хүнсээ базаах хэрэгтэй. Иргэд тухайн газартаа очоод 14 хоног өөрийгөө тусгаарлана. Очоод мөн шинжилгээ өгөх ёстой.

ӨӨРСДИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИХ БОЛ:

Өөрсдийн тээврийн хэрэгслээр явах бол мөн шинжилгээ өгнө. Хариу сөрөг гарсан бол хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл QR кодоор гарна. Машиндаа ариутгал хийлгээд, QR кодоо наагаад зорчино. Хамгийн эцсийн цэгт очоод ирлээ гэдгээ бүртгүүлж, мэдээлнэ.

Эдгээр иргэд зорчиж дууссаны дараа оюутнуудыг явуулна” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button