“Бээлийгээ тайлж шидээд анхны тусламж үзүүлэхдээ КОРОНАВИРУСИЙГ МАРТЧИХСАН байсан”

Эргүүлд гарч байсан цагдаа автобусны буудал дээр ухаан алдаж унасан эмэгтэйд анхны тусламж үзүүлж амийг нь аварсан мэдээлэл цахим сүлжээнд түгсэн. Тухайн үед автобусны буудал дээр байсан хүмүүс яахаа мэдэхгүй сандарцгааж байхад эргүүлд гарч байсан цагдаа бээлийгээ тайлж шидээд цэгэн даралт, массаж хийсэн аж. Энэ тухай тэр мөчид автобусны буудал дээр зогсож байсан эмэгтэй бичжээ.

Үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаад хүний амь аварсан цагдаагийн албан хаагчтай уулзахаар бид “Хөгжим бүжгийн коллеж”-ийн автобусны буудлыг зорилоо. Биднийг очиход ээлж солигдчихсон байсан тул маргааш өглөө эрт очив. Түүнийг Ц.Тэнгисболд /Цагдаагийн дэд ахлагч/ гэдэг аж. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.
ЭРГҮҮЛД ГАРЧ БАЙХДАА АНХ УДАА ХҮНИЙ АМЬ АВАРЛАА

-Өчигдөр тантай уулзах гээд иртэл ээлжээсээ буучихсан байсан. Хэдээс хэдэн цагийн хооронд ажилладаг вэ?
-Би Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст ажиллаад хоёр жил болж байна. Хөл хорио тогтоосноос хойш энэ байршилдаа эргүүлд гарч буй. Өглөөний 08 цагаас өдрийн 16 цаг хүртэл ажилладаг.
-Та эргүүлд гарч байхдаа хүний амь аварсан байсан. Тухайн үед болсон нөхцөл байдлын талаар бидэнд мэдээлэл өгөөч?
-Би лхагва гарагт үүргээ гүйцэтгэж байсан юм. Гэтэл автобусны буудал дээр нэг эмэгтэй ухаан алдаад уначихсан, зургаан хүн яахаа мэдэхгүй чиглэл чиглэлийн автобусаа хүлээгээд зогсож байсан. Намайг очиход 30 орчим насны эмэгтэй, нүүр нь цайчихсан хэвтэж байсан юм. Би хамрынх нь цэгийг олж дарсан. Мөн хурц үнэртэн үнэртүүлэхээр ухаан алдсан хүн сэргэчихдэг болохоор гар ариутгагч үнэрлүүлж, гарт нь массаж хийсэн. Аз болж тэр үед түргэний машин явж таарсан л даа. Автобусны буудал дээр зогсож байсан иргэд ч эмнэлгийн машиныг дуудаж, жолооч ч ойлгоод шууд зогссон. Түргэний машин ирэхээс өмнө тухайн эмэгтэй сэрчхээд юу болсон бэ гэж надаас асууж, би ч юу болсныг тайлбарлаж өгөөд түргэний эмчид хүлээлгэж өгсөн.

-Түргэний машин яаралтай дуудлагаар явж байсан юм болов уу. Хаашаа явж байгаа тухайгаа танд хэлсэн үү?
-Түргэний машин хороолол руу дуудлагаар явж байсан гэсэн. Тухайн эмэгтэйг ухаан орохоор нь би хаашаа явах гэж байсныг нь асуусан. Хороолол руу явах автобус хүлээж байсан юм билээ. Харин түргэний машин эмнэлэгт хүргэж өгсөн эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Тусламж, зөвлөгөө өгөөд шууд гэрт нь хүргэж өгсөн ч байж мэдэх юм.
-Тухайн эмэгтэй ухаан орчхоод танд талархсанаа илэрхийлэв үү, эсвэл биеэ тэнхрүүлээд хоёр хоногийн дараа халуун хоол, цай бариад ирсэн үү?
-Үгүй ээ. Ухаан орчхоод юу болсныг санахгүй байсан хүн баярлалаа гэж хэлэх завдал ч болоогүй байх. Би ч тухайн үед өөрөө маш их сандарсан. Юун коронавирус. Бүр мартчихсан, бээлийгээ тайлаад тусламж үзүүлж байсан.
Гэхдээ түргэний машинд суулгаж өгчхөөд өөрийнхөө ажил мэргэжлээр бахархсан шүү.


-Өмнө нь эргүүлд гарч байхдаа хүний амь аварч байсан тохиолдол бий юу?
-Байхгүй ээ. Эргүүлд гарч байхдаа анх удаа хүний амь аварсан маань л энэ.
-Цагдаагийн албан хаагчид бүгд анхны тусламж үзүүлэх мэдлэгтэй байдаг уу. Эсвэл та хэрэг болгож сурсан уу?
-Ер нь цагдаа нар бүгд л анхны тусламж үзүүлж чадна. Ахлагчийн ангид сурч байхад л анхан шатны тусламж яаж үзүүлэх талаар заадаг. Мөн анхан шатны тусламжийн талаар эмнэлгийн байгууллагууд ирж сургалт ордог шүү.
БИДНИЙГ ӨДӨР БОЛГОН АМНЫ ХААЛТ, ХАМГААЛАЛТЫН БЭЭЛИЙ, ГАР АРИУТГАГЧ, ХООЛ, ЦАЙГААР ХАНГАДАГ

–Өглөөний 8-16 цаг хүртэл гадаа зогсдог гэсэн. Хэр их даардаг вэ?
-Өглөө 08-10 цагийн хооронд их хүйтэн байдаг. Тэр үед л бага зэрэг даардаг. 10 цагаас хойш нар гараад гайгүй шүү. Даараад зогсож байхад заримдаа хүмүүс биднийг хараад халуун цай бариад ирнэ ээ. Тэр тусмаа хөгшчүүл миний хүүгээс ялгаа юу байхав гээд их ирдэг.
-Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдыг хамгаалах хэрэгслээр хэр хангадаг вэ?
-Биднийг өдөр болгон амны хаалт, хамгаалалтын бээлий, гар ариутгагчаар хангадаг. Өдөр 13-14 цагийн хооронд бидэнд хоол, цай авчирч өгдөг. Нэг байршилд хоёулаа зогсдог болохоор хоолоо ээлжлээд иднэ дээ.

-Дараагийн байршилд ажиллаж байгаа эргүүлд хоол, цайг нь хүргэж өгөх тул хүргэлтийн машин удаан зогсохгүй байх. Тэгэхээр та хэд хоолоо хаашаа орж идэж байна вэ?
-Энэ хэсгээ хаяж явж болохгүй. Тэгэхээр бид гуйж байгаад ээлжлээд “Хөгжим бүжгийн коллеж” руу ороод хоолоо идчихдэг.
-Эцсийн асуултыг танд үлдээе. Манай уншигчдад хэлэхийг хүссэн зүйл байна уу?
-Хүмүүс онцын шаардлагагүйгээр гадуур их сэлгүүцэж байна. Найзындаа очих гэсэн юм. Найзаасаа юм авах гэсэн юм гэсэн хүмүүс их байна. Үнэхээр шаардлагатай ажилтай байгаа иргэдийг бол явуулж байгаа. Тиймээс шаардлагагүй үед гэртээ сууж, хайртай хүмүүсээ хамгаалаарай гэж л хэлмээр байна.




ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР
Хѳѳрхийс муу хэлэгдээд амь хайргүй тэмцэж яваа муу цагдаадаа хаяа сэтгэлийн дэм урам хайрлацгаая
????????????♂️
Wow gaixaltai bayr xurgey
Tiim shvv stagdaa nar mundag Sai. Bnaa ajildn amjilt ger buld sain saihniig hvsiy hvnii ami amarsan Tengis bold stagdaad bayr hvrgie mundag bnaa Mongol ulsiinha bid nar in toloo ywj bgaa ogloons shinoji. Hviten daarch ydarch bgaa bayrlaj bnaa bvh stagdaa mundag sain bvgded amjilt ervvl enhiig hvsie
Үнэхээр мундаг з####уу байна. Амжилт хүсье
Баярл####аа сэргийлэгч минь цаашдын ажил амьдр####д нь амжилт хүсье
Bu###d hiisen buyan butsaj irehdee boroo shig asgardag gene lee. amjilt zaluu min! Baharhaj baina!!!
mundag. tsaashdaa ch iim evdregui huneere bgarai zaluu mine. Amjilt
Мундаг хүү байна, баяр үргэе.
Сайн з####уу байна. Баяр хүргэе цагдаадаа. Нэргүй хүнд ажил шүү
Ажил мэргэжилдээ унэнч сайн цагдаагийн ахлагч бна. ирээдуйн цагдаагийн офицер хурандаа болохыг ероое. амжилт
Зоригтой з####ууд баярл####аа. БИД цөөхүүлээ, нэг нэгнийхээ дэмэнд монголчууд амьдрах учиртай. ДҮҮГИЙН ажил, амьдр####д амжилт, аз жарг####ыг хүсэж байна
Дүү хүүд баяр хүргэе. Цагдаагийн нэр хүндийг өсгөж яваа сайн цагдаа байна. Амиа бодсон, нэгийгээ түлхэн унагааж дэвсэж байгаа энэ нийгэмд цагдаа хүнд хууль сахиулхаас илүү хүн чанар үлдэх ёстой. Дахин баяр хүргэе.
UDIRDLAGA TENEG BNA. ENE HEDEN TSAGDAA SHAAAAAL DEMII INGEJ DAARCH ZOGSOOJ BAIGAA YUM. OGT XEREGGUU ZUIL SHU DE.
ийм л з####уу######а өнөө байр орон сууцаа өгөөчээээээээээээээээээээээ д####дагнасан ########он чихтүүдэд өгч байснаас
Ene setgulch huuhen deelee haanaas avsnaa helchkul bhdaa
Борголжин
Борголжин
Хадлан дээл бишүү
Aav mine tsagdaa baisan. Bie ee sain bodoj yvaarai hund hetsuu ajil nas ahihad biegui boltson baidag shuu.
Хятадууд анх гудамжинд ухаан ####даад бдаг шиг юм болж бгаа юм биш биз? Тэр хүнээс шинжилгээ авсан бгаа?
tiishdee
Эхлээд өөрийнхөө аюулгүй байд####ыг хангах хэрэгтэй
Сайхан мэдээ уншчихлаа. ????