ЭМЯ-наас хөл хориог дахин 14 хоног сунгах санал хүргүүлжээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.28/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Энэ үеэр ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Улсын хэмжээнд найман кластар багц голомтод 318 хүн өвдсөн. Тэдний ойрын хавьтал болох 3852 хүнийг ажиглаж байна. Хөл хориог сунгах эсэхийг УОК шийднэ. Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Гинжин хэлхээгээр халдвар үргэлжилж, бүртгэгдсээр байна. Нууц үеийн хугацаа 14 хоног байна. Анх халдвар бүртгэгдсэнээс хойш нэг үеийн нууц хугацаа дуусаж байна. Хяналтын 14 хоногийн хугацаанд хөл хориогоо сулруулахгүй байх ёстойг дэлхий дахинд сургамж болж байна. Тиймээс мэргэжлийнхээ дагуу хөл хориог 14 хоног сунгах саналаа УОК-т өгсөн. Өнөөдөр эрсдлийн үнэлгээг дахин хийнэ. Аймаг, орон нутагт дахиж үнэлгээ хийнэ. Халдварыг улсын хэмжээнд тараахгүйн тулд энэ арга хэмжээг авч байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Тиймээс төр засгийнхаа дүрэм журмыг дагаж мөрдөх нь чухал байна. Бидний гол зорилго бол энэ цар тахлыг тархаахгүй хумих юм” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
болих хэрэгтэй дээ бид ядахдаа идэшээ аваад суумаар байна сургууль ажиллахгүй маск хийгээд явахад 10 сар болж л байсан биз дээ хэтэрхий нэг талыг бариад байх юм хүмүүсийн амьдрал хэцүүдлээ төр ямар тэжээж чадах биш дээ
пиво уумаар байна
yzemnii shyys uusaar baigaad hordoj yhlee
зөв зөв Хатуу хөл хориог Сунгах хэрэгтэй Иргэдийнхээ Эрүүл мэндийг бодох хэрэгтэй
ЭМЯ-ны сайд нь ажлаа хийхгүй яамандаа өндөр үнэтэй,ажилдаггүй оношлогооны аппарат шахаад явж байна гэв үү?
ХОРИОГ СУНГАЖ ЧАНГАЛАХ ХЭРЭГТЭЙ ОЛОН ЮМ ЯРИАД БАЙГААГ БҮҮ ТОО. ӨВЧИН НЭМЭГДВЭЛ БАЙДАЛ УЛАМ ДОРДОНО ШҮҮ ТЭВЧЭЭРТЭЙ БАЙ.
Хориог цаашид он дуустал сунгах хэрэгтэй. Монгол хүн жаахан өлсөж, ядарч үзэг. Ер нь эмнэлэгийн орон дээр вирустай, цатгалан үхэх гэж хэвтэхээр, гэр орондоо өлөн зэлмэн ч гэсэн эрүүл саруул тонгочсон чинь дээр гэдгийг ойлгуулахыг хичээ. Бараг ойлгохгүй новшууд бололтой. Ер нь дуулуулж, шоудуулж мөнгө олох гэсэн шуналын тулмуудаас үүсэлтэй тархалт.
Хориог цаашид он дуустал сунгах хэрэгтэй. Монгол хүн жаахан өлсөж, ядарч үзэг. Ер нь эмнэлэгийн орон дээр вирустай, цатгалан үхэх гэж хэвтэхээр, гэр орондоо өлөн зэлмэн ч гэсэн эрүүл саруул тонгочсон чинь дээр гэдгийг ойлгуулахыг хичээ. Бараг ойлгохгүй новшууд бололтой. Ер нь дуулуулж, шоудуулж мөнгө олох гэсэн шуналын тулмуудаас үүсэлтэй тархалт.
Biznes ni biznesee, emch nar ni emchilehee bodood hoyr tiishee zutgechih yum b.a daa
Одоо наадахаа болиочээ авгайнхаа арзгар царайг харж суусаар залхлаа хайртай хvмvvстэйгээ уулзаж учирмаар байна
тэр үзэмний шүүс уусаар байгаад хордож үхэх гээд байгаа болон пиво уумаар байгаа нөхдүүдэд хэлэхэд гэртээ сайхан хар чавга чацарганаар бараашиг исгээд уухгүй юу. Миний хувьд л лав хөл хориогоо сунгамаар бнаа. Цагаан сар өнгөртөл.
Харин тэр зохиолын дуучдын шоу хошин шогийн тоглолт элдэв тэмцээн уралдаанаа болих хэрэгтэй. Хүн бүр маскаа зүүгээд гараа ариутгаад явахад гайгүй л байх.
Хатуу хөл хориог хаврын урин дулаан цаг иртэл сунгаасай. Цалингаа аваал гэрээсээ ажлаа хийгээл сууж баймаар бнаа. Хүүхэд харах хүнгүй үед амар бна шүү.
Yu hutsaad bgn. Anhnaasa ajlaa an hiihku yasiin. Ajlaa hiimeer bn. Ajlaa hiij chadku t1 durakudaas bolj ard irged hohiroh ystoi ymu. Durtai ym bol oorsdo 14 honog gerte iljir
Ядаж 7-10 хоног сунгавал цалингаа тавих юм даа
Hul horiog sungah ni zuv . Duraar ni orhivol haldvar huduuguur tarhah ayultai . Gants uvul idesh idehgui geed uhehgui.