Нийгмийн

Архангайн хоёр сумд тэг зогсолт хийх шийдвэр гаргалаа

Архангай аймгийн Батцэнгэл суманд аав, хүү хоёроос коронавирусийн халдвар илэрсэн. Үүнтэй холбогдуулан аймгийн онцгой комисс хуралдаж, хоёр суманд тэг зогсолт хийх шийдвэр гаргасан байна. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн ирэх сарын 01-ний 18:00 цаг хүртэл Архангай аймгийн Батцэнгэл, Ихтамир суманд тэг зогсолт хийхээр болжээ.

Ихтамир суманд батлагдсан тохиолдлын 1-р хавьтагч болох 3 иргэн байгааг тандалт судалгаагаар тогтоожээ. Тэдгээр иргэдийн хариу түргэвчилсэн оношлуураар сөрөг гарсан байна. Гэсэн ч PCR шинжилгээний хариу хараахан гараагүй аж. Бусад сумын хувьд хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байгаа бөгөөд иргэд хүнс нөөцлөх шаардлагагүй гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button