НИЙГЭМ

Я.Содбаатар: Энэ 19 хоногт хөл хориог САЙН МӨРДСӨН тул эрсдлийг 10 ДАХИН бууруулж чадсан

Яг одоо Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дуусаад мэдээлэл өгч байна.

Энэ үеэр Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар дараах зүйлийг ярилаа:

Бид арваннэгдүгээр сарын 11-нээс хойш 19 хоногийн турш бүх аймаг сум, нийслэл хотоороо Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллалаа.

Энэ хүрээнд халдварын голомтын хүрээг бүрэн зураглах, массын шинжилгээ хийх, эрдэмтдийн өгсөн зөвлөмжийн дагуу халдвартай иргэдийг олж илрүүлэх, эмчлэх, нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх зэрэг асуудлыг идэвхтэй хийж ажиллалаа. Ард иргэд ч бүх талаар дэмжлээ.

Бид нийт 330 гаруй мянган хүнийг шинжилгээнд хамруулсан байна. Хөл хориог хатуу чанд, 80-90 хувьтай мөрдөж чадсаны хүчинд коронавируст халдварын цар тахлын өвчлөлийн тархалтыг 10 дахин бууруулсан гэдгийг эрдэмтэд хэлж байна.

Хэрэв 19 хоногт энэ хатуу хөл хориог, зарим газар тэг зогсолт хийж байж мөрдөөгүй бол 3400 гаруй хүн өвчилсөн байх магадлалтай байсан. Ингээд манай улсад бүртгэгдсэн дотоодын халдвар:

  • Сэлэнгэ аймагт 174
  • Дархан-Уул аймагт 44
  • Говьсүмбэр аймагт 3
  • Дорноговь аймагт 21
  • Орхон аймагт 22
  • Архангай аймагт 2
  • Улаанбаатар хотод 75

Уг хөл хориог дахиад 14 хоног сунгах ёстой гэж албаны хүмүүс саналаа ирүүлсэн. Бидэнд зөвхөн эрүүл мэндийн бус, салбар, салбарын эрдэмтэд зөвлөж буй. Ингээд хөл хориог хэсэгчилсэн байдлаар 10 хоног сунгах нь зүйтэй гэж үзсэн.

Ингээд Засгийн газар ээлжит бусаар хуралдан дараах шийдвэрүүдийг гаргаж байна:

  • Арванхоёрдугаар сарын 1-ний 06.00 цагаас эхлэн 10 хоног Нийслэл, Сэлэнгэ, Архангай аймгуудад Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж байна. Бусад аймгуудад бууруулж, гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж байна.
  • Халдварын голомт гарсан аймгуудад энэ 10 хоногт иргэдийн хөдөлгөөн, зарим салбаруудад хязгаарлалт хийх зөвлөмж өгч байна. Хэдий бэлэн байдлын зэрэглэлийг бууруулсан ч ингэх эрх Засаг дарга нарт нь бий гэсэн үг.
  • Боловсруулах үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагааг нээнэ.

Ингэснээр дараах чиглэлийн байгууллагууд хэвийн горимоор ажиллаж эхэлнэ:

  • Эрчим хүчээр хангах
  • Хүнсний үйлдвэрлэл түгээлт, ханган нийлүүлэлт
  • Газрын тос, түлш үйлдвэрлэл
  • Хот суурин газрын усан хангамж, ариутгал татуурга
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт
  • Банк санхүү, хөрөнгийн бирж
  • Хэвлэл мэдээлэл, хахрилцаа холбоо, шуудан шилгээмж
  • Улсын онц чухал объектуудын үйл ажиллагаа
  • Малын өвс, тэжээлийн бэлтгэл
  • Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэл
  • Арьс шир, ноос ноолуурын үйлдвэрлэл
  • Хэвлэх болон сав баглаа боодлын үйлдвэрлэл
  • Модон эдлэл, барилгын хийц, материалын үйлдвэрлэл
  • Бараа материалын цахим худалдаа үйлчилгээ, хүргэлт
  • Хуул тогтоох дээд байгуулага, нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн захиргааны байгууллагууд /Тодорхой хязгаарлалттай/
  • Шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын байгууллага
  • Оршуулгын үйл ажиллагаа
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд

Бид дэлхийн 118 орны туршлагыг судалж үзсэн. Эхлээд үйлдвэрлэл, дараа нь бүтээн байгуулалт, тэгээд худалдаа, үйлчилгээ гэсэн дарааллаар байгууллагуудыг нээнэ” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button