Нийгмийн

Д.Оюунбат: Нийслэлд гацсан орон нутгийн 11.000 гаруй иргэдээс шинжилгээ авсан

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэлээлэл өгч байна. НОБГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын нарийн бичгийн дарга Д.Оюунбат:

“Нийслэлд 24 цагийн хугацаанд коронавирусийн 3559 шинжилгээг хийсэн байна. Үүнээс батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдэж, 77 болсон. Мөн хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод ирээд хязгаарлалтад орсон иргэдийг буцаах чиглэлээр Монгол улсын Шатад сайдаас журам батлагдаж гарсан. Энэхүү журмын хүрээнд шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. Өчигдөр 11.000 гаруй иргэний шинжилгээг авсан. Нийслэлийн Онцгой комисс, Эрүүл мэндийн газраас 80 гаруй ажилтныг нэмэлтээр татаж, ажиллуулж байна” гэв.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button