Коронавирусийн хөл хорио, вакциныг эсэргүүцсэн 150 гаруй хүнийг баривчилжээ

Их Британи улсын нийслэл Лондон хотод коронавирусийн өвчний дэгдэлт үргэлжилж байгаа. Өнгөрсөн бямба гарагийн өдөр (2020.11.28) хөл хорионы дэглэм болон вакциныг эсэргүүцсэн хүмүүс жагсаж, цагдаа нар 150 гаруй иргэн баривчилжээ.
Жагсагчдийн ихэнх нь амны хаалт зүүгээгүй байсан Лондонгийн төв худалдааны төвийн урд талбайд, “Үнэний төлөө амны хаалтаа ав” хэмээх уриа лоозонг барьж, коронавирусийн үеийн хөл хорионы дүрмийг зөрчжээ.
Лондон хотын цагдаагийн байгууллагаас цуглааныг тараахын тулд жагсагчдыг саатуулж, эсэргүүцэл үзүүлсэн иргэдийг баривчлж, торгуулийн арга хэмжээ авсан гэдгийг мэдэгджээ.

Англи одоогийн байдлаар хөл хорионы дэглэмд байгаа бөгөөд ирэх лхагва гарагийн өдөр (2020.12.02) дэглэм цуцлагдах юм. Гэвч улсын ихэнх нутгаар цар тахлын эсрэг чанга дэглэм баримталсаар байх ажээ.
Европд “КОВИД-19”-ийн нас баралтаар Англи нэгт жагсаж байгаа. Тэнд цар тахал эхэлснээс хойш 58,128 хүн амь тахлаас болж амь насаа алдсан юм. Улсын эдийн засаг нь 2.1 их наяд фунт стерлингийн алдагдалд орж хүнд цохилт амсаад байна.
Эх сурвалж: NBC news
Б. БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.