ДЭЛХИЙ

Англи Франц хоёр хууль бус цагаачлалыг зогсоох тохиролцоонд гарын үсэг зурлаа

Өмнө нь бид Лондон хотод цагаачид ихэссэнээр нөхцөл байдал хэрхэн дордож байгаа талаар мэдээлсэн. Мөн Английн ард түмэн Брекситэд саналаа өгч Европын Холбооноос гарсан шалтгаануудын нэг бол хууль бус цагаачид юм.

Өнгөрсөн бямба гарагийн өдөр (2020.11.28) Британ, Франц хоёр Английн сувгаар орж ирдэг хууль бус цагаачдын урсгалыг зогсоох тохиролцоонд гарын үсгээ зуржээ. Ингэснээр Францын далайн эргээр явах эргүүлийн цэргүүд хоёр дахин нэмэгдэж, дрон, радар гэх мэт шинэ багаж хэрэгслүүд ашиглана хэмээн Дотоод Хэргийн Сайд  Прити Пател мэдэгдсэн байна.

Францын албаныхан энэ жилд л гэхэд 5 мянга гаруй цагаачдыг Англи руу явах замд нь зогсоосон байна. Англи өнгөрсөн арван жилийн турш хууль бус цагаачлалыг зогсоохоор Францад 150 сая фунт өгч байсан юм.

Прити Пател шинээр хийгдсэн тохиролцоог “Францын эрэг дээр эргүүл хийх цагдаа ихгэсэн нь аль хэзээний үр дүнгээ өгч эхэлж байна” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button