Нийгмийн
Дарханд гацсан Сэлэнгийн иргэдийг МАРГААШ, Сэлэнгэд гацсан Дарханы иргэдийг НӨГӨӨДРӨӨС нутаг буцаана

Улсын Онцгой комиссын шийдвэрээр маргаашнаас буюу арванхоёрдугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт байгаа Сэлэнгэ аймгийн иргэдийг буцаахаар болжээ.
Зөвхөн шинжилгээнд хамрагдсан иргэдийг буцаах бөгөөд Сэлэнгэ явах хүсэлтэй иргэд Дархан авто вокзал дээр очиж, бүртгүүлэх аж.
Харин Сэлэнгэ аймагт гацсан Дархан-Уул аймгийн иргэдийг арванхоёрдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд буцаахаар болжээ.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Онцгой комисс