Нийгмийн

Хямдруулсан шахмал түлшийг орон нутаг руу тээвэрлэхийг завджээ

Засгийн газрын хуралдаанаар өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын нэгний өдрийг хүртэл сайжруулсан шахмал түлшний борлуулах үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэр гарсан. Тус шийдвэр гарсантай холбогдуулан хөдөө орон нутаг явах 2 иргэн машиндаа сайжруулсан шахмал түлш тээвэрлэсэн зөрчил гаргасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар тогтоосон агаарын чанарыг сайжруулах бүсэд сайжруулсан шахмал түлшийг хэрэглэхээр заасан. Уг бүсэд Улаанбаатар хотын 158 хорооны нутаг дэвсгэр хамаарах юм. Иймд нийслэлээс хөдөө орон нутаг руу сайжруулсан шахмал түлшийг тээвэрлэж гарахгүй байхыг анхааруулж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button