НИЙГЭМ

ФОТО: “Автобус I” ОНӨААТҮГ-ын жолоочдыг тусгаарлан, шинжилгээ авч байна

“Автобус нэг” ОНӨААТҮГ-ын жолооч коронавирусийн халдвар авсан тухай бид өмнө мэдээлсэн. Сүүлийн мэдээллээр халдвар авсан автобусны жолооч Ц нь “Рапид мед” эмнэлгийн бариач эмэгтэйн хавьтал бөгөөд бариач хавьтлаа бүрэн мэдээлээгүйн улмаас жолоочийг цаг алдаж илрүүлсэн байх эрсдэлтэй аж. Ингээд бариачаас улбаатай 20 гаруй хавьтал бүртгэгдээд байна.

Халдвар авсан иргэд хавьтлаа нуух, мартаж байгаа нь халдварын тархалтыг хумихад хүндрэл учруулж байна.

Тухайн жолоочийг өдгөө ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд тухайн баазын өглөө болон оройн ээлжинд гардаг 150 гаруй жолоочоос шинжилгээг авч байна.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button