УЛС ТӨР

Л.Болд: Ерөнхийлөгчийн хоригийг хориг бус сануулга гэж харах хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх “Ерөнхийлөгчийн хоригийн талаар хэлэлцэж буй хандлага буруу тийшээ явчихлаа. Маш их харамсалтай байна. Ерөнхийлөгчийн хоригийг улс төржилт гэж харах ёсгүй гэж үзэж байна. Монголчууд азаар дотооддоо халдварыг 10 сар алдаагүй байсан. Гэтэл өнөөдөр алдчихсан, огт өөр нөхцөл байдал үүслээ.

Одоо Монголд улс төр гэж байхгүй. Өмнөх нэр  томъяогоор нь “Хориг” гэж нэрлэж байна. Нэгэнт тогтсон нэршил тул өөрчилж болохгүй байна. Уг нь хориг бус энэ бол сануулга. Бид энэ цаг үеийг яаж даван туулах, хамтын ажиллагаа гэж харах ёстой.

Та нар цаг хугацаанд баригдаад төсвөө 13-нд баталсан. Та бүхэн энэ ондоо багтаан асуудлаа шийдэх боломжийг Ерөнхийлөгч олгож байна. “Одоо бидэнд цаг байхгүй” гэх нь буруу. Одоо орон нутгийн төсвийг батална. Бид өнөөдөр өндөржүүлсэн, онцгой нөхцөлд байгаа. Монголын төр 24 цагаар ажиллах ёстой. Ард түмэн амьд явах асуудал яригдаж байна.

Одоо танайх, манайх, олонх, цөөнх гэдэг асуудал байхгүй. Та бүхэн одоо дотроо ярилцаж байгаад шийд. Ерөнхийлөгчийн хориг бол вакцин, айл өрхийг дэмжих бололцоо гэж хараад, Төрийн ажил гэж бодоод хийчихээсэй. Ийм зүйлийг энэ цаг үе шаардаж байгаа шүү. Цалин тэтгэвэр хасах, ЭМД танах асуудал огт яригдаагүй. Ерөнхийлөгчийн хоригийн талаар ойлголтын зөрүү их байна” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Болд оо юу яриад байна
    УИХ р батлагдсан хууль тогтоол д Ёрөнхийлэгч хуулийн хүрээнд хориг тавих нь хууль ёсны асууд#### юм . Гэтэл УИХын шийдвэрт Ёрөнхийлөгч сануулга өгдөг Субъект Биш шүү дэ
    ХУУЛИЙН ХҮРЭЭНД ЗӨВЛӨӨЧ ХУУЛЬ БУС ЮМ ЗӨВЛӨӨД БАЙВАЛ ӨӨРӨӨ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ ШҮҮ ДЭ.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button