ДЭЛХИЙНИЙГЭМ

Гэрээсээ ажиллаж буй иргэдийн “цагийн хуваарь”-ийг тодорхой болгох уу

Коронавирусын цар тахал хүмүүсийн нийгмийн амьдрал болон ажил эрхлэлтийг маш ихээр өөрчилсөн билээ. Гэрээсээ ажиллах хүмүүс ихэссэнээр цаг үргэлж бэлэн байх шаардлага ихсэж, хувийн амьдрал болон ажлын зааг нарийссан юм.

Өнгөрсөн лхагва гарагийн өдөр (2020.12.02) Европын Парламентын Хөдөлмөр Эрхлэлтийн хороо хүмүүс амарч өөрсдөдөө цаг зарцуулах боломж олгох хэрэгтэй гэж үзэн 31-6 гэсэн саналын харьцаатай дэмжсэн байна. Уг саналыг гаргасан Мальта гаралтай улс төрч Алекс Агиус Салиба Европын Комиссыг ажил эрхлэлтийн шинэ нөхцөл байдалтай таарсан хууль батлах хэрэгтэй хэмээн уриалсан байна.

Салиба  “Хэдэн сарын турш онлайнаар ажилласан нь олон хүнд ихээр ядрах, сэтгэл гутрах, нүд өвдөх зэрэг сөрөг нөлөө үзүүллээ. Үргэлж бэлэн байх, холбоотой байх шахалт нэмэгдэж цалингүй илүү цагаар хүмүүс их ажилласнаар цуцаж байна” гэж хэлсэн аж.

Тус хорооноос дэмжсэн саналыг Европын Комиссд хүргэхийн өмнө танхимаар батлагдах ёстой юм байна.

Уг саналынг дэмжиж буй хууль батлагч нар ямар ч цагт ажилчид утас, имэйлээр бэлэн байх нь сэтгэл зүйн эрүүл мэнд, эрүүл ахуйд сөрөг нөлөө үзүүлдэг хэмээж хүмүүсд ямар нэгэн сүлжээтэй холбоогүй өнгөрөөх хугацаа хэрэгтэй хэмээжээ.

Эх сурвалж: Deutsche Welle

Б. БУЯНДОРЖ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button