Н.Алтанхуяг: 48 ААН-ээс 5.6 тэрбум төгрөг харамласан атлаа 100 тэрбумаар жорлон янзлахаар боллоо
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Үүнд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Гишүүд ээ, би жорлонгийн асуудлаар маргах гээгүй. Гэхдээ үүнийг улсын төсөвт тусгаж байж хийх ёстой шүү. Дөнгөж сая мөнгөгүй гэж уйлж, уйлж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж аваагүй мөртлөө “Эрдэнэт үйлдвэр”-ээс санхүүжилт аваад, жорлон шинэчлэнэ гэнэ.
Улс ганцхан төсөвтэй. 48 аж ахуй нэгжид 5.6 тэрбум төгрөг өгчихөөч гэхэд “Байхгүй” гэж харамласан мөртлөө 100 тэрбум төгрөгөөр жорлон янзлахаар боллоо. Эрдэнэт үйлдвэр нэг төсөвтэй, улс нэг төсөвтэй, аж ахуй нэгж нэг төсөвтэй байж болохгүй. Б.Жавхлан Төсвийн байнгын хорооны дарга байж ийм хууль зөрчсөн үйлдэл хийж болохгүй. Нийгмийн хариуцлагын хүрээнд гэж албадан, компаниар 100 тэрбум төгрөг яагаад гаргуулдаг юм бэ” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Altanhuyag ard irgeded taalagdah gej ingesnii heregguidee