Идэш, хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхэж байна гэх мэдээлэл ХУДАЛ
Идэш хоолгүйн улмаас хэрэмнүүд олноороо үхэж байгаа тухай нийгмийн сүлжээнд цацагдсан мэдээлэл нь үндэслэлгүй бөгөөд мэдээлэлд ашиглагдсан зургийг гадаадын мэдээллийн сайтаас авсан болох нь тогтоогдсон. Өнөөдрийн байдлаар самар бэлтгэснээс Хушин ойг их хэмжээгээр сүйтгэсэн, хэрэм, жирх зэрэг амьтад хоол тэжээлийн хомсдолд орон хорогдсон талаарх мэдээлэл байхгүй байна. Иймд аливаа мэдээллийг түгээхдээ сайтар нягталж байхыг уриалж байна.
Энэ жил Хушин ой бүхий аймгуудын сум дундын ойн ангиуд болон Ойн судалгаа, хөгжлийн төвөөс ирүүлсэн самрын ургацын талаарх дүгнэлтээр их ургацын жил тохиож байгаа нь тогтоогдсон.
Энэ хүрээнд 8 аймгийн 25 сумаас ахуйн болон үйлдвэрлэлийн, харин 10 аймгийн 38 сум, 10 Улсын тусгай хамгаалалтай нутгийн хязгаарлалтын бүс, Нийслэлийн ногоон бүсээс зөвхөн ахуйн зориулалтаар самар түүж бэлтгэх зөвшөөрлийг олгож хяналт тавьж ажиллаж байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
burelsuh heden myangan ton samar tuuh zovshoorol ogson be? heden myangan samariin mod tsohij samar tuuj bna be. 300 heden sayaiin tatvar tolson gesen bsan. gants jiipnii mongo tolood mongoliin jaahan oid yamar hohirol garch baigaag tootsoj uzej bna uu. samar jimseer hool hiideg amitad hool n baihgui bolohoor lav l bayartai baihgui l lav. Eh nutag n hurelsuhed bayarlaj bgaa bolov u?
Олноороо очиж самар түүж байг�##�ь сүйтгэж тэнцвэр �##�дагдаж байгаа нь үндсээрээ буруу. Иргэдээ ажилтай болгох т�##�аар төрийн үүрэгт байгууллагууд анхаарах хэрэгтэй. Баавгай , хэрэм гээд амьтад амьдрах орчин хумигдаж байгаа нь үнэн. Туулай хүртэл идэх зүйлгүй болоод зуслангийн мод бут ирж идээд байдаг. Байг�##�ь хамга�##�агч хамга�##�ах санаа байдагч тэдэнд зохих ёсны эрх олгодоггүй.
үхэх хэрэм монголын ойд б.гаа юм уу???Цөөхөн хэд нь амиа арагцаахын тулд зуслангийн байруудад ирсэн байх.
ХЭРЭМ ИХ ХАРААЛТАЙ АМЬТАН ГЭСЭН ШҮҮ САМАРЧИНГУУДАА