БОЛОВСРОЛНИЙСЛЭЛЭРҮҮЛ МЭНД

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны төсвөөс 60 орчим тэрбум төгрөг ИЛҮҮ ГАРЧЭЭ

Монгол Улс дотооддоо коронавирус алдсантай холбоотойгоор бүх шатны суругуль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон. Улмаар сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж, онлайнаар хичээллэж буй. ЕБС, цэцэрлэгийн теле болон онлайн хичээл арванхоёрдугаар сарын 18-нд дуусаад хүүхдүүд хоёрдугаар 1-н хүртэл амарна. Их, дээд сургуулийн хичээл 2021 оны нэгдүгээр сарын 5-нд дуусаад хоёрдугаар сарын 15-н хүртэл амрах шийдвэр Засгийн газрын хуралдаанаас гаргасан.

Сургууль, цэцэрлэг амарсантай холбоотойгоор цэцэрлэгийн хүүхдийн хоол болон сургуулийн үдийн хоол, дотуур байрын хүүхдүүдийн хоолны зардалд төсөвлөсөн мөнгөнөөс он дуустал хэрэглэх тодорхой хэмжээний үлдэгдэл үлдсэн талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэн мэдээлсэн.

-ЭНЭ ОНД ХҮҮХДИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД НИЙТ 180 ТЭРБУМ ТӨГРӨГ ТӨСӨВЛӨЖЭЭ-

Тодруулбал өнгөрсөн жил ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг 3475 төгрөг, 1-5 дугаар ангийн хүүхдийн үдийн цайны өдрийн зардлыг 900 төгрөг, тусгай сургуулийнх бол 2400 төгрөг байхаар нэмж шийдвэрлэсэн. Үүнийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхэлсэн бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд цэцэрлэг, сургуулийн давхардсан тоогоор 640 гаруй мянган хүүхэд хамрагдсан юм.

Тус бүрчлэн задалж хэлбэл 2020 онд 1-5-р ангийн 352 мянган хүүхдийн үдийн хоолны зардалд 54.3 тэрбум, цэцэрлэгийн 272 мянган хүүхдийн хоолонд 96.5 тэрбум, дотуур байрны 35 мянган хүүхдийн хоолонд 30.1 тэрбум төгрөг буюу нийт 180 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгасан байсан юм.

Хичээлийн жил дуусахад бүтэн нэг улирал дутуу байхад хөл хорио тогтоосон учир жилийн нийт төсөв өртгийн гуравны нэг буюу 60 орчим тэрбум төгрөг, эсвэл түүнтэй дүйцэхүйц нөөцөлсөн хоол хүнс илүү гарсан болж таарч байна.

-НӨӨЦӨЛСӨН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ОЮУТНЫ ДОТУУР БАЙР БОЛОН СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДЭД ТҮГЭЭЖ ЭХЭЛЖЭЭ-

Тэгвэл тухайн мөнгө болон хоол хүнсийг орон нутаг руугаа явж чадахгүй, дотуур байрандаа онлайн хичээлээ үзэж буй оюутнуудад хүнсний хангамж өгөхөд зарцуулж буй юм байна. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай, дотуур байр, цэцэрлэгийн хүүхдийн хоол, хүнсэнд зарцуулахаар нөөцөлсөн байсан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг сургууль, цэцэрлэгийн насны, зорилтот бүлгийн хүүхдүүдэд түгээх ажил энэ долоо хоногт орон даяар эхэлжээ.

Хүнсний дэмжлэг үзүүлэх ажлыг 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөрт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд одоогоор 3000 гаруй хүүхдэд дэмжлэгийг хүргэсэн байна. Энэхүү ажил нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/162 дугаар “Хүнсний дэмжлэг үзүүлэх тухай” тушаалын дагуу авч хэрэгжүүлж буй арга хэмжээ юм байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

  1. Энэ дотуур байрны оюутанууд гэж ямар учиртай юм бэ. Асрахын хүүхдүүд юмуу хаашаа юм. Улсаас л бэлэн юм харсан. Одоо бүр хоол хүнсээ улсаар да####гадаг болциймуу. Дээрээс нь сар болгон тэтгэмж авна. Эх эцэг нь хүүхэддээ мөнгө төгрөг өгдөг л баймаар юм. Автобусанд ч үнэгүй явна. Цэцэрлэгийн хүүхдүүдтэй л барьцсан нөхдүүд байх юмаа.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button