НИЙГЭМ

А.Амбасэлмаа: Эдгэсэн иргэний хаалган дээр тэмдэглэн, хянаж байгаа гэдэг худал мэдээлэл

Коронавирус тусаад эдгэсэн иргэдийн хаалган дээр “Гэрийн ажиглалт” гэсэн цаас наагаад, хянаж байна гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Улмаар хүний эрх зөрчлөө гэж зарим иргэн шүүмжилж байгаа юм.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандал судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Халдвар авсан иргэдийг бүрэн эдгэснийх дараа эмнэлгээс гаргаж байгаа. Дараа нь сувиллын ажиглалтад 14 хоног байлгана. Тэнд байлгах хугацаанд хоёр удаа шинжилгээ авна.

Тэгээд гэрийн ажиглалтад 14 хоног байлгана. Гэрийн ажиглалтад байх хугацаанд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авна. Тэгсний дараа бүрэн эдгэсэн гэж үзэж байгаа. Халдвар аваад эдгэрсэн хүнийг хаалган дээр хянаж, бүртгэж байгаа асуудал байхгүй. Энэ худал мэдээлэл. Эдгэрсэн, хяналтыг давсан учраас энгийн иргэн шиг амьдрана гэсэн үг” гэлээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button