ДЭЛХИЙ

Туркт хөл хориог чангалжээ

Туркийн коронавирусийн тархалтын нөхцөл байдал хүндэрч даваа гарагийн байдлаар нийт өвчлөгсдийн тоо 500000 давсан бөгөөд хоёр дахь давалгаа эхэлсэнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Эрдоан хөл хорионы дэглэмийг чангалжээ.

Тодруулбал ажлын өдрүүдэд 21:00-05:00 цагийн хооронд, амралтын өдрүүдэд баасан гаригийн 21:00 цагаас даваа гарагийн 05:00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргав.

Мөн 65-аас дээш, 20-оос доош насныхан нийтийн тээврээр үйлчлүүлэхгүй байх, худалдааны төвүүд зөвхөн #Hes кодоор шалган нэвтрүүлэх зэрэг хязгаарлалтууд хийгдэж эхлэв.

Эх сурвалж: Daily Sabah

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button