Нийгмийн

Канад улсаас Монгол улсад суугаа элчин сайд Эрдэнэт үйлдвэрт зочиллоо

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх, Гадаад харилцааны бодлогын газрын орлогч дарга Б.Бүрэн нар энэ сарын 15-ны өдөр хүлээн авч уулзлаа. Тус улсын элчин сайд анх удаа Эрдэнэт хотод зочилж буй нь энэ юм.

Уулзалтын эхэнд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд уурхайн үйл ажиллагааг танилцуулсан юм. 1978 онд анхны баяжмалаа гаргасан Эрдэнэт үйлдвэр эдүгээ 42 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж, хоногт 90 мянган тонн, жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай ажиллаж байна. Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сүүлийн жилүүдэд хийгдэж буй төсөл хөтөлбөрийн талаар танилцууллаа. Эрдэнэт үйлдвэр нөөц баялгаа өсгөх чиглэлээр сүүлийн 3 жилд геологи хайгуулын ажилд хөрөнгө оруулалт хийснээр цаашид 60 жил ажиллах нөөц баялгаа тогтоосон. Уг нөөц баялгийг олон улсад зөвшөөрөгдсөн стандартад шилжүүлэх, Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах чиглэлээр Канад улсын “Hаtch” компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, техник технологи нэвтрүүлэх, боловсон хүчнээ сургах, эрдэм шинжилгээний туршилт судалгааны ажил дээр Канад улстай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ. 

Элчин сайд Кэтрин Ивкоф Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын үйл ажиллагаатай танилцсан. Монгол Улс, Канад улстай хамтын ажиллагааны хүрээнд олон талт хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаагийн дийлэнх нь төрийн албыг бэхжүүлэхэд чиглэжээ. Энэ удаад тус улсын Элчин сайд Эрдэнэт үйлдвэрийн хамтын ажиллагааны саналыг боломжтой бүх хэлбэрээр судалж, хариу өгөхөө илэрхийллээ.  

Эх сурвалж: http://www.erdenettoday.mn/

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button