ЭРҮҮЛ МЭНД

ХӨСҮТ: Коронавирусийн 38 тохиолдлын 32 нь Улаанбаатараас илэрлээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны 12-р сарын 06-нд вирус судлалын лабораториудад нийтдээ 23341 хүнд PСR шинжилгээ хийхэд 38 тохиолдол илэрлээ. Улаанбаатар хотод нийт 32 тохиолдол илэрлээ. Гурав нь Цэргийн төв эмнэлэгт, бусад 29 хүн ойрын хавьтлаар тусгаарлагдсан хүмүүс, гэр бүлийн хүмүүсээс илэрлээ. Улаанбаатар хотод нийт 128 тохиолдол боллоо.

Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол бүртгэгдэж 203 боллоо. Дорноговь аймгийн замын-Үүд суманд гурван тохиолдол бүртгэгдлээ. Гэр бүлийн хүмүүс байна. Нийт 31 тохиолдол боллоо.

Орхон аймагт нэг тохиолдол бүртгэгдлээ. Дархан-Уул, Говьсүмбэр, Архангай аймагт нэмж бүртгэгдээгүй.

Улсын хэмжээнд 439, нийт батлагдсан 887 боллоо” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button