УЛС ТӨР

Ерөнхий сайдын ажлын албаны бүх өрөөнд камер тавьсан эсэхийг шалгана

Ерөнхий сайдын зөвлөх А.Үйлстөгөлдөрийн албан өрөөнөөс дуу, дүрс бичлэгийн камер нууцаар суурилуулсан байсныг өнгөрсөн бямба гаригийн өглөө олсон талаар бид мэдээлсэн.

Уг хэргийг Тагнуулын байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй бөгөөд өнөөдөр Ерөнхий сайдын ажлын албаны бүх өрөөнд камер тавьсан эсэхийг шалгахаар болжээ.

А.Үйлстөгөлдөрийн өрөөнөөс олсон камерыг нүдэнд ил харагдахгүй газар буюу сүлжээний олон давхар утасны ойролцоо байрлуулсан байсан бөгөөд Засгийн газрын IT-гийн ажилтан нь өөрөө тавьсан гэдгээ хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгч эхэлсэн. Тэрбээр гадуур шалгуулж буй юм байна.

Улмаар уг камерын мэдээллийг хаа нэгтээ өөр сүлжээ рүү холбосон байсан аж. Өөрөөр хэлбэл даргаа тагнаж чагнах хэрэгт оролцсон бололтой хэрэг байв. Эх сурвалжийн мэдээлснээр тус ажилтан нь Засгийн газрын ажлын албанд IT мэргэжилтнээр арваад жил ажилласан, туршлагатай нэгэн бөгөөд мэдүүлгүүд нь хоорондоо зөрөөд байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
харамсалтай
харамсалтай
2020-12-07 12:14

Ерөнх ий сайдын холбоотой бүгдийг тагнаад чагнаад байгаа нь гадны тагнуулын байгууллага ажилласан байна гэж ойлгох уу?

Зочин
Зочин
2020-12-07 12:52

Чонотой нийлсэн жингэр дүүрэн байгаа гэж ойлгоно

soymbo
soymbo
2020-12-07 13:32

Ard n hen bgaa n sonin bna, Sain shalgah heregtei...

Батсүх
Батсүх
2020-12-07 14:20

Ардын намын ээлжит жүжиг

эгэл
эгэл
2020-12-07 14:51

гадны гар хөл биш биз сайн ш�##�гаарай тагнуулд чадвартай IT бий юу

Холбоотой мэдээ

Back to top button