Сурвалжилга, Нийтлэл

Дарханы түр зам ба ИРГЭДИЙН ЦӨХРӨЛ

Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ авто замын шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийж буй.

-ДАРХАНЫ ЗАМЫН ХУУЧИН ХОЁР ЭГНЭЭНИЙ ЗАСВАР АРЧЛАЛТ ЭНЭ ЖИЛ ДУУСАХ БА ИРЭХ ОНД ШИНЭ ХОЁР ЭГНЭЭГ ХИЙЖ ДУУСГАНА-

Дархан чиглэлийн замыг нэгдүгээр зэрэглэлийн, дөрвөн эгнээтэй, цементбетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн, чанартайгаар барьж байгуулах аж. Мөн “Хар цэг” буюу аваар осол их гардаг Баруун түрүүний даваа, 52-н даваа, Cэтэрхий хөтөл, Тахилтын даваа зэрэг 10 байрлалд хэвтээ болон босоо элементийн сайжруулан дагуу налууг багасгах, тохижилт хийх, мал амьтан гарах гарцтай байхаар төлөвлөжээ.

Дархан чиглэлийн 204 километр авто замын хуучин хоёр эгнээг нь засварлахаар ажлыг нь эхлүүлсэн. Засвар арчлалтын хоёр эгнээний ажлыг энэ жил дуусгаж, шинэ хоёр эгнээг нь ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа талаар албаны хүн ярьсан.

Түүнчлэн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр шинээр тавих хоёр эгнээ замын ажлын санхүүжилтийн гэрээ хийж, урьдчилсан тендер шалгаруулах ажил явагдаж байгаа. Энэ нь хоёр үе шаттай. Зургаадугаар сарын 15-нд эхний шатны шалгаруулалт, наймдугаар сарын 15-нд хоёр дахь шалгаруулалт болно. Ингэснээр ирэх есдүгээр сарын 15-ны дотор ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөсөн байгаа юм.

Өнгөрсөн зургаадугаар сарын 17-нд Дархан чиглэлийн түр зам нээгдсэн. Түр замыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэсэн.

-ТҮР ЗАМЫГ ИРГЭД НААНАДАЖ ЗУРГААН ЦАГ ЯВЖ ТУУЛЖ БАЙНА-

Гэвч өнөөх л Налайхын замтай адил түр зам гэж там болсон дүр төр Дарханы замд үлджээ.

Уг түр замаар зорчих тун хэцүү бөгөөд Дархан хүртэл зорчиход наанадаж зургаан цагийг зарцуулж байгаа талаар иргэд хэлж байв. Харин нартай өдрүүдэд уг зам сааралтсан, шороо манарсан буюу Налайхын түр замаас дутах юмгүй болсныг тодотгов. Ойрын үед хур бороо ихтэй учир уг овон товонтой дэржгэнүүр замд тээврийн хэрэгслүүд бүүр ч удаан болгоомжтой явж байгаа аж.

Мөн Дархан чиглэлийн замаар удаан зорчиж байгаатай холбоотойгоор орон нутгаас хотод байгаа ар гэрийнхэндээ явуулж буй мах нь, сүү зэрэг бүтээгдэхүүд муудаж, гашилан хотод ирж байгаа. Үнэтэй мах хотоос авахаас өөр аргагүй хэцүү байгаа талаар мөн л шуугч байлаа.

Түүнчлэн Дарханы замыг арайхийн барж гарлаа, ийм замыг хийж зохион байгуулсан хүмүүсийг үүгээр нь зорчуулж шийтгэх юм сан гэх сэтгэгдлүүд нийгмийн сүлжээнд хөвөрсөөр.

-ТАКСИ 20 МЯНГАН ТӨГРӨГТ ХҮРЧ, ГАЛТ ТЭРЭГ НЭМЭЛТ СУУДАЛ ГАРГАСАН Ч АЧААЛАЛ ИХТЭЙ ХЭВЭЭРЭЭ-

Мөн Дархан чиглэлийн зам там болсныг дуулсан иргэд төмөр замыг сонгон зорчих болсон. Харамсалтай нь өнөөх галт тэрэг нь хүрэлцээ муутай, хүн ихтэй байгаа учраас агааржуулалт муу, үнэр танар гэж авах юмгүй болж орхив.

Үүнийг ажсан таксины жолоочид галзуурч, таксны үнийг тэнгэрт хадаасан байв.  Тодруулбал, хувийн таксинууд 20 мянган төгрөгөөр явж байгаа ба баяр наадам болон амралтын өдрүүдэд 50 мянган төгрөг хүрсэн байна.

Энэ мэт асуудлууд ар араасаа ундарсаар. Дархан чиглэлийн түр замыг дахин засварлаж янзлаасай л гэсэн найдлага үлдэв. Хэрэв энэ хэвээр байх бол иргэд хуучин хоёр урсгалтай замын засвар арчилгааны ажил дуустал, одоо байгаа дүр зурагтайгаа эвлэрч үлдэхээс өөр аргагүйд хүрээд байна.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie

Descansar Propecia Buy Celebrex Generic Viagra Sur Femme [url=http://cialibuy.com]cialis canada[/url] Purchase Levitra

Холбоотой мэдээ

Back to top button